Дорнод аймаг 60 САЯ төгрөгөөр БЗДХ болон Сүрьеэ өвчнөөс сэргийлэх тендер зарлажээ!!!
Сэдэв, асуудал
/
2023-02-28
Дорнод аймаг Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй ТЭМЦЭЖ, шаардлагатай оношлуур, хэрэгсэл авахад 60 сая төгрөг зарцуулах юм гэнэ.
Иргэд нь бэлгийн замын өвчнөөр “ТЭРГҮҮЛЖ” байгаад Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн ихэд анхаарч ажиллаж буй бололтой шүү.

Манай улсын хувьд жилд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг. Үүний 6400 орчим буюу 40 хувийг нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Үүнийг орон нутгаар нь ангилж харвал Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд тэмбүү өвчний халдварын тоогоор тэргүүлж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах төсөл”-ийн хүрээнд 60 сая төгрөгийн тендер зарлажээ.

No description available.

Энд оношлуур, эмнэлгийн хэрэгсэл авах бөгөөд энэ сарын 24-ны 10 цагт тендер хаагдсан байна. 

No description available.

Эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх нь зөв. Гэвч тендер зарлахдаа цаг үеэ мэдэрсэнгүй бололтойдог зарласан тендер нь оролцогчгүй болж хаагдлаа!!!

No description available.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.185.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.