ТӨСВИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААСАН С.ОЮУНБИЛЭГ, Ч.НОМИН САЙД нарт хариуцлага тооцох уу? Д.АМАРБАЯСГАЛАН сайдаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-01

Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Санжаадоржийн Оюунбилэг гэж хүн ТӨСВИЙН МӨНГӨӨР “гараа угааж” байгаад КОВИДЫН ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА дууссаны  бололтой. 2022 оны 05 дугаар сард УИХ-аар ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ баталсан.

Төрийн бүхий л байгууллагууд ХЭМНЭЛТЙИН ХУУЛИЙН ДАГУУ мөнгө зарцуулж, САЛХИНД ХИЙСГЭХИЙГ хориглосон. Харин Соёлын яамны удирдлагууд ЁСТОЙ ДУРАА ДУРГИЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ байж.

Жил бүрийн 11, 12 сард төсвийн мөнгө зарлагадаж “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ -2022”  нэрийн дор гараа угаажээ. Дээрх арга хэмжээний мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор 200 сая төгрөгийг ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛЖЭЭ!!

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын алба хаагчид  болон төрийн захиргааны төв байгууллагуудын албан хаагчдын оюун санаа, бие бялдар, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 62 сая төгрөгийн СПОРТЫН ТЭМЦЭЭН зохион байгуулжээ.

Хилийн чинадад амьдарч буй Монгол хүүхдүүдэд эх хэл, үндэсний бичиг, түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор гар утасны аппликейшн бүтээхэд 38 сая төгрөг төсөвлөсөн.

Салбарын тйалан төлөвлөлтийг боловсронгуй болгох, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулахад 59 сая 700 мянган төгрөгийг мөн ямар ч үр дүнгүй үрсэн.

Д.Амарбаясгалан сайдаа! Төрийн хэмнэлтийн хуулийг үл тоож, үр дүнгүй, ямар хэрэгжих боломжгүй зүйлд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРСЭН  Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Оюунбилэг нарт хариуцлага тооцож, мөнгийг өөрсдөөр нь буцаан төлүүлнэ үү гэж танаас хүсье!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.