Ц.ЧОГСОМЖАВ даргаа ХӨШӨӨ барихын оронд хагархай замаа засаачээ!!!
Сэдэв, асуудал
/
2023-03-02
Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав та ХӨШӨӨ барихаас өөр ядаж хөгжил муутай хагархай замаа янзалсан дээр биш үү

ХЭНТИЙ аймаг хэдэн зуугаар нь хөшөө бариад, бариад ХӨГЖӨӨД байгаа юм алга. Тэгвэл энэ удаад Чингисийн талбайн индэрийн лед дэлгэцийг 50.000.000 төгрөгөөр худалдан авах ТЕНДЕР-ийг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зарласан байна.

No description available.

Өнгөрсөн жил л гэхэд “Монголын нууц товчоо” цогцолборын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээ хийхээр улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн тендер зарлаж байсан. Чухам л хөшөө барьсанаараа  4 сая жуулчин Хэнтий аймгийг зорих юм байхаа. Тэгвэл гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг зүйр цэцэн үг шиг дэд бүтэц, хагархай замаа засаж, янзлахаас илүүтэйгээр гадаад үзэмжид ихэд анхаарал хандуулдаг Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав Аймгийнхаа төв талбайг лед дэлгэцээр чимэхээр болсон байна.

No description available.

Тэгвэл энэ нь ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛ, ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 15 дугаар зүйлийг тус тус зөрчиж байгаа юм.

No description available.

Тендерт Авид хайрхан, Ай Ти Эс Өү, Монтех дистрибьюшн компаниуд оролцож тус тус үнийн саналаа илгээсэн бол “Ай Ти Эс Өү” компани 49.471.000 төгрөгийн санал ирүүлж шалгарсан байх юм. Тендер нь хуулийн дагуу явагдаж чадсан эсэх нь эргэлзээтэй юм даг.

No description available.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.205.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.