М.МӨНХГЭРЭЛ: Цахим гадаад паспорттой болсноор хил гаалиар саадгүй, түргэн шуурхай нэвтрэх боломжтой
Ярилцлага
/
2023-03-03

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч М.Мөнхгэрэл цахим гадаад паспортын талаар  тодрууллаа.

Цахим гадаад паспорт энгийн паспортны ялгаа нь юу вэ? Паспорт цахимжсанаараа гарах үр дүн нь юу вэ?

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд гишүүн орноор элсэн орсноор Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болсон. Цахим гадаад паспорттой болсноор хил гаалиар саадгүй, түргэн шуурхай нэвтрэх олон талын ач холбогдолтой.

Иргэд ямар материал бүрдүүлэх вэ?

Иргэд цахим гадаад паспортыг захиалж авахдаа зургийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт ирж улсын бүртгэгчээр авхуулах болон цахимаар илгээх боломжтой. Цахим гадаад паспорт 82500 төгрөг энгийн гадаад паспорт 32000 төгрөгийн үнэтэй байна. Гадаад паспорт цахимжсан ч энгийн гадаад паспорт хэвээр ашиглагдана.

Цахим гадаад паспортны давуу тал нь юу вэ?

Цахим гадаад паспорт нь загвар, өнгөний хувьд өөрчлөгдсөн хуудасны тоо нэмэгдсэн. Түүгээр ч зогсохгүй хуудас бүрт Монгол улсын түүхийг харуулж өгсөн байгаа. Үүнээс өөр дээрээ чиптэй. Тухайн чип нь өөр дээрээ тухайн иргэний талаарх тодорхой мэдээллийг багтаасан байх юм. Өөрөөр хэлбэл гадаадад зорчиход иргэд урт дараалалд оочерлож зогсох шаардлагагүй болох давуу тал үүсэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.