М.ГОВЬСАЙХАН: "Түрээслээд өмчлөх орон сууц" хөтөлбөр нь урьдчилгаа төлбөргүй, 15 жилийн хугацаатай, 6-8 хувийн хүүтэйгээр хэрэгжинэ
Ярилцлага
/
2023-03-04

Нийслэлийн орон сууцны корпорациас санаачлан “Түрээлээд өмчлөх орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн  талаар мөн иргэдийн зүгээс бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг зэргийг тодруулахаар Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхантай уулзаад байна.

Танд өдрийн мэнд хүргэе. Танай байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ? Ямар зорилт тавин ажиллаж байна?

Нийслэлийн орон сууцны корпраци нь түрээсийн олон талт хэлбэрийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн дунд энгийн түрээсийн байр, газрын нөлөөлөлд өртсөн иргэдийг түр суурьшуулж байраар хангах мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний зэрэгцээ гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлыг бууруулах, хотын хэт төвлөрлийг сааруулах чиглэлээр гэр хорооллын газрыг чөлөөлж, иргэдийг орон сууцжуулах, алслагдсан гэр хорооллын айл өрхийг орон сууцанд хамруулах зорилготой үйл ажиллагааг юм

Энэхүү хөтөлбөрийн дагуу ямар байршлуудад бүтээн байгуулалт хийгдэж байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын дэд төвийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс эхний ээлжинд Баянхошуу дэд төв, үүнийг тойрсон 5.6 га талбайд газар чөлөөлж, ногоон орон сууцны хөтөлбөр, энгийн орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зураг төслөө гаргаад явж байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны дэд төв, Цайз 16-р хороололд 300 айлын орон сууцны төсөл, 110 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр газаар чөлөөлөөд байна. Басхүү Сонгинохайрхан дүүргийн 34-р хороонд 1700 айлын орон сууцны гүйцэтгэх компанийг шалгаруулсан. Морингийн даваанд 3700 айлын орон сууц барихаар төслийн сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Энэ мэтчилэн олон газруудад бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхлэхээр төлөвлөгдөөд байна.

Иргэдийн зүгээс ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай вэ?

Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй дээрээс нь ард иргэдийн амьжиргааны түвшин бага байгаатай холбоотойгоор иргэд ипотекийн зээлэнд орохоос илүүтэй түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц мөн энгийн түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ маш их ирүүлж байна. 2019 онос иргэдэд мэдээллийг түгээх нэгдсэн санг ажиллуулж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд 35 мянга гаруй иргэд мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцны төсөл хөтөлбөр түр хугацаагаар зогссонтой холбоотойгоор энэ мэдээллийн сангийн бүртгэлжүүлэх үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоосон. Түрээслээд өмчлөх орон сууцанд орох хүсэлтэй иргэд их байгаа нь ипотекийн зээлийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Өрхийн сарын орлого хүрэлцээтэй биш учраас урьдчилгаа 30 хувйн төлбөрийг төлж чадахгүй байна. Тиймээс иргэд урьдчилгаа төлбөргүй түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах хүсэлт маш их байна.

Хэдий хугацаанд, хэдэн хувийн хүүтэй түрээслэх юм бол?

Урьдчилгаа төлбөргүй, 110-120 сая төгрөгийн үнэтэй байрыг 15 жилийн хугацаанд, хөтөлбөр хэрэгжиж байх үеийн бодлогын хүүтэй уялдуулан 6-8 хувийн хүүтэйгээр хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн хямралаас үүдэлтэй иргэдийн амьдрал хүнд, шинэ байранд орох хүсэл байвч санхүүгийн хувьд боломжгүй байгаа учраас танай төсөл хөтөдбөрийг ихээхэн сонирхож байх шиг. Иргэд ер нь орох хүсэлтэй хэр их ирүүлж байна?

Орох хүсэлтэй иргэд маш их байна. Иргэдийн эрэлт их байгаа нь санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлан төдийлөн хүртээмжтэй биш байгаа. Монгол улсын засгийн газраас ковидын нөхцөл байдалд ажилласан төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд урьдчилгаа төлбөргүй зургаан хувийн хүүтэй түрээслээд өимчлөх хэлбэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнд төрийн 1177 албан хаагч хамрагдсан. Энэ жил бас Монгол банкнаас тавин тэрбум төгрөгийн бонд босгож, найман хувийн хүүтэй, 120 сая төгрөгийн зээлийг 15 жилийн хугацаатай олгох үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон сууцны үнэ маш их өссөн. Үүнтэй холбоотой иргэдийн орон сууцанд хамрагдах боломж бололцоо муудаж байгаа.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аиаржаргал (202.126.90.26) 2024-03-04 19:14:29
түрээслээд өмчлөх төслийг дэмжиж бга хаана ямар газар очиж уулзаж мэдээлэл авах боломжтой бэ