Ц.НАРАНЖАРГАЛ: Мэргэжлийн тулааны анхдагч тамирчин болж яваа даа туйлын их баярладаг
Ярилцлага
/
2023-03-05
Монголын урдаа барьдаг жүдоч гэдгээр нь манай уншигчид илүү сайн мэдэх байх. Спортоос хэсэг хугацаанд завсарлаад эргэн ирэхдээ ёстой хэний ч таамаглаагүй шийдвэрийг гаргасан нь холимог тулааны спортод хүч сорихоор шийдсэн нэгэн эрхэм Ц.Наранжаргалтай хэсэг хугацаанд ярилцлаа.

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын урилага хүлээн авсанд баярлалаа

Баярлалаа. Танай хамт олонд

Боксын спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ? Таны үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

“Khabib Nurmagomedov” тамирчинаас үлгэр дуурайлал, урам зориг авдаг. Учир нь маш ухаантай давуу талаа ашиглаж тоглодог мундаг тамирчин. Боксын спортоор хичээллээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна.

Бокс, холимог тулаан тэс өөр спортын төрөл. Цаашид хоёулангаар нь зэрэг хичээллэх үү. Эсвэл аль нэгээр тууштай явах уу?

Жүдо, бокс, холимог тулааны спортыг хоорондоо эрс тэрс ялгаатай гэдгийг ойлгож авсан. “ММА” холимог тулаандаа зориулж гар, хөл дээрээ ажиллах зорилгоор боксын спортоор хичээллэж туршлага авахын тулд боксын улсын аваргад оролцсон. Цаашдаа энэ спортоор хичээллээд явах зорилго байхгүй.

Тулааны спортоор хичээллэн, амьдралаа холбоход тань юу нөлөөлөв?

Би багаасаа тулааны спорт сонирхсон. Алдсан ч хамаагүй оролдож үзнэ гэж их боддог байсан. Тийм болохоор ч юм уу ихэртэйгээ зодолдож, ноцолдож өссөн дөө. Бокс, холимог тулаанаар хичээллэх, зодолдох хоббитой охин байлаа. Тэр дур хүсэл минь намайг өнөөдөр амьдралаа холбоход ихээхэн нөлөөлсөн байхаа. Хожим сүүлд нь харамсахгүйн тулд холимог тулааны спортод хөл тавьж, боксоор хичээллэж явна. Дараа нь “Хэрвээ хичээллэсэн бол яах байсан бол” гэж харамсахыг хүсээгүй.

No description available.

Холимог тулаанд гарын цохилт, хэвтээ барилдаан их чухал. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, ур чадвараа ахиулж байна вэ?

Тиймээ. Гарын цохилт гэхээсээ илүү гарын мэдрэмж гэвэл зохих байх. Цохих нь хүртэл мэдрэмж гэж бодсон. Тулалдаж буй хүнээ хамаг чангаараа цохих биш техник гэж байгаа. Хэвтээд оруулж барилдаантайгаа хослуулж цохих, барилдах гээд хослуулаад явна. Энэ спорт маань өөрөө зодолдож, барилдаж, өшиглөж өвдөг тохой гээд бүх төрлийн нийллэг.

Энэхүү спортоор анх хичээллэнэ гэхэд гэрийнхэн нь яаж хүлээж авч байсан бол

Ар гэрийнхэн минь хорьж ингэх ёстой тэгэх ёстой гэж хүсэл мөрөөдөлд минь хориг тавьдаггүй. Харин ч их дэмждэг. Өөрөө хүсэж чадна гэсэн итгэл байгаа л хүссэн зүйлээ хий гэдэг хүмүүс байдаг даа.

Саяхан “PFL”-ийн “Challenger Series”-ийн тэмцээнд оролцсон таны зорьсон зүйл юу байв

“PFL”-ийн холбоонд орж тулаан хийсэн минь өөрөө нэр төрийн бахархмаар зүйл. Энэ холбоонд тулаан хийснээ би түүх бүтээж явна гэж боддог. Монгол улсын мэргэжлийн тулааны эмэгтэй анхдагч болж яваа даа туйлын их баяртай байна.

No description available.

Таны цаашдын зорилго юу байгаа вэ?

ММА” тулаан хийхэд маш их мэдрэмж, ур чадвар шаардана. Зөвхөн барилдаандаа найдаж болно гэж бодох зүйл биш юм билээ. Бүхий л зүйл дээрээ бүрэн хөгжсөн байж энэ спортоор амжилт үзүүлнэ гэж боддог. Тиймээс бэлтгэлээ улам сайн хийж тулаан хийхдээ аль болох хохирол бага авч ухаантай тулалдаж “ММА” спортынхоо эцсийг нь үзтэл явах зорилготой байна.

Та анх Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Жүдогоос зодог тайлсан гэх яриа байсан. Үнэн үү?

Жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж дэвжээгээ орхиогүй байгаа. Миний амьдралын минь зам, мөр бүгд л хамаатай, хайртай спорт минь. Би хүндэт дэвжээндээ албан ёсоор хүндлэл үзүүлж зодог тайлах ёстой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.