Сити тауэрт 50 саяыг, МАН-ын байрны ЗОГСООЛД 7,4 саяыг зарцуулдаг төслийн нэгжийг ТАТАН БУУЛГАЯ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-09

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд “хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” гэсэн олон улсын санхүүжилттэй том төсөл хэрэгждэг. Гэвч үүнийг тус яамны үе үеийн сайдууд өөрийн хамаарал бүхий нутаг ус руугаа чиглүүлэн татаж, хэрэгжих боломжгүй, үр дүн муутай зүйлд хөрөнгө оруулахыг шаарддаг.

Мөн энд тэндэхийн томилолт, чуулга уулзалтдаа бага сага санхүүжилт гаргуулдаг нь нууц биш. Х.Болорчулуун сайд ч иймэрхүү аргаар л асуудалд хандаж байна. Гадны ямар улсаас ямар зорилготой төсөл хэрэгжих нь улстөрчдөд чухал биш ч харин тэндээс эрх барьж буй нам хэдий хэмжээний ашиг унагах вэ гэдэг  л чухал.

Хөдөө аж ахуйн яамны дэргэхэд төслөөс эрх баригч МАН-ынхан ахуйхан ашиг хүртэж байна. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 8-р хороо Тусгаар тогтнолын ордоны B-2  давхарын 50, 51 тоот зогсоолд УНА 1277, УНС 2354 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг нэг жилийн хугацаанд зогсооход 7 сая 400 мянган төгрөг зарцуулахаар гэрээ хийжээ.

Түүнчлэн Хүнс хөдө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санхүүжилтийг нь гаргаж Тусгаар тогтнолын ордны хажууд байрлах "Сити тауэр" оффисийн 9 давхарын 903А тоотод байрлах нийт 100 метр квадрат талбай бүхий оффисийг түрээслэн эзэмших гэрээ байгуулж  сард таван сая 560 мянган төгрөгийн түрээс төлөхөөр тоцоож жилд 50 сая төгрөг өгч байхаар тохиролцон 2021 оны 07 сарын 01-ээс 2023 оны 12 сарын 31 болтол төлбөрт нийт 100 гаруй сая төгрөг цуглуулсан байна

Энэ мэтээр Азийн хөгжлийн банк зэрэг гадны томоохон байгууллагуудын мөнгийг ямар ч ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ байгаа ТӨРИЙНХӨНД хэн хариуцлага тооцъё!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.