ДОРНОГОВИЙН дарга нар хууль зөрчиж МАШИН АВЧ УНАХГҮЙ бол хөгжлөөс хоцорчих гээд байгаа бололтой!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-10

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дарга нарын унадаг автомашиныг хязгаарласан. Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвийн хөрөнгөөр АВТОМАШИН худалдан авах тендер зарлажээ.

6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалт байна.

Орон нутгийн төсвөөс 60 сая төгрөгөөр машин авахаар болсон байгаа нь 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэсэнтэй зөрчилдөж байна  Н.Хонгорзул даргаа! Төрийн хуулиа зөрчин байж ДАРГА НАР УНАХ МАШИН худалдан авах ямар шардлага байна вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.