Б.АЗЖАРГАЛ: Засгийн газар ХАНГАЛТТАЙ ЯРЬСАН. Одоо ажил хэрэг болгох ШИЙДВЭРЭЭ ХУРДАН ГАРГА!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-03-11

“Хөдөөгийн сэргэлт” чуулга уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Дархан-Уул аймаг таван асуудлыг хөндлөө. Ихэнх аймгууд Төр засгаас юу хий гэснийг нь үг дуугүй хийхээр “даалгавар хүлээсэн” бол Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал харин бид ажил хийе, Засгийн газар боломж олго хэмээн ШИЙДВЭР НЭХЛЭЭ!!

Нэгдүгээрт, Дарханд хоёр том мега төсөл хэрэгжих боломжтой. Энэ төслийг Засгийн газар яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Арьс ширний үйлдвэрийн төслөө яаралтай ажил хэрэг болгооч. Хувийн хэвшлийн  байгуулсан дэд бүтцийг нь ашиглаад явчихад болохгүй зүйлгүй! Ийм боломж байгаа. 250 га газар. Шүүхийн маргаанаа зогсоох цаг нь болсон. Нэгэнт хөдөөгийн сэргэлт гэж ярьж байгаа бол хөдөөд байгаа төслүүдээ хөдөлгө. Түүнийгээ ашигла.

Хоёрдугаарт,  Дархан хотод байгуулах ХААИС-ийн салбар сургуулиа хурдан нүүлгээч. Шийдвэр нь гараад тодорхой хугацаа өнгөрчихсөн ч ажил хэрэг болохгүй байна. Бид газрыг нь шийдээд өгөх боломжтой.

Гуравдугаарт,  Төрийн байгууллаын төвлөрлөө шийдэх. Яагаад Үндсэн хуулийн цэц, Гаалийн Ерөнхий газар хөдөө орон нутагт оффистой байж болохгүй гэж. Энэ боломжтой шийдэл шүү дээ!!

Дөрөвдүгээрт Засгийн газар ГАЗРЫН БАГЦ хуулиа яаралтай батлуул. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар авсан газраа ашиглаагүй аж ахуй нэгжүүдээс хурааж авъя! Зориулалтын дагуу ашиглахгүй бизнес болгох гээд боломжтой нөхцлийг хүлээгээд байна. Гэтэл энгийн иргэнд алга дарам газар олдохгүй байна. Энэ шударга бус зүйлийг болиулах ёстой.  Хүн газар аваад зориулалтын зүйлээ хийгээгүй л бол төр нь өгсөн газраа буцаагаад авчихдаг байя!

Тавдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” их зөв зүйтэй байна. Орон нутагт судалгаа, хөрсний шинжилгээгээ хийчихсэн. Одоо иргэд тариаланчдад АТАР ГАЗАР ЭЗЭМШИХ боломжийг нь олгоё!  Засгийн газар шийдвэрээ гаргавал бид шийдлээ хэрэгжүүлэхэд бэлэн гэлээ!!!

 Түүнчлэн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах бодлогын талаар Дархан-Уул аймаг 2016 оноос хойш гэр хороололд газар олгоогүй. Энэ хэрээрээ агаарын бохирдлыг бууруулж, янданг цөөлсөн. Цаашдаа бид Дархан-Уул аймгийг ХОТ болгон хэрэгжүүлж, улмаар орон сууцжуулна гэж тооцсон. Яг өнөөдрийн байдлаар 14 аж ахуй нэгж Дархан-Уул аймагт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил дангаараа 1100 орчим орон сууц ашиглалтад орно гэдгийг барилгынхан маань хэлсэн. Мөн 10000 айлын “ЗАЛУУС” хорооллын дэд бүтцийн асуудал Засгийн газрын дэмжлэгтэйгээр эхэлсэн. Үүнээс гадна иргэдэд байгаа газрыг 4000 орчим орон сууц болгох боломжтой. Дархан хотод ирэх Улаанбаатарын иргэнд нэг л зүйлийг нүүр бардам хэлье. Та Дарханд ирээд гурван хувийн хүүтэй орон сууцанд хармагдах боломжтой. Гэр хороололд очихгүй. Залуус хороололд амьдрах иргэд түрээслээд өмчлөх эрх нь ч нээлттэй. Дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн учраас орон сууцанд ороход ямар ч асуудалгүй” гэдгийг онцоллоо!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.