Г.ЭЛБЭГСАЙХАН дарга хүүхэд багачуудыг амин дэмээр дэмжсэн ч хууль бус шийдвэр байжээ!!!
Сэдэв, асуудал
/
2023-05-11
Оюуны өмчийн газрын Г.Элбэгсайхан дарга 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар А/189 тоот тушаалаар Албан хаагчдын 0-17 насны хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор хүүхдэд зориулсан баталгаат амин дэм, витамин олгож, Амин дэм, витамин олгох албан хаагчдын хүүхдийн нэрсийг хавсралтаар баталж, Амин дэм, витаминд зарцуулах 3,245,700 төгрөгийг төсвийн зохих зардлаас гаргахыг Нягтлан бодогч Д.Отгонсүрэнд, Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын газрын Д.Амгаланд тус тус даалгажээ.
 

Хүүхэд бүр эсэн мэнд амьдарч, өсөж хөгжих эрхтэй. Гэсэн хэдий ч хүүхэд, өсвөр үеийнхэн төрсний дараах эсэн мэнд үлдэх, тэдний өсөлт хөгжилтэй холбоотой сорилтууд тулгарсаар байна.

Г.ЭЛБЭГСАЙХАН дарга өөрийн шийдвэрт үндэслэн хүүхэд багачууд ханиад томуу өвчнөөр өвчлөх тохиолдол их байх үед алба хаагчдынхаа хүүхэд багачуудыг эрүүл мэндийг нь  дэмжих нь зөв шийдвэр байсан хэдий ч цагаан дээр хараар бичсэн хууль тогтоолд алба хаагчдын хүүхдийг эрүүл мэндээр дэмжинэ гэсэн заалт тусгагдаагүй нь харамсалтай.

ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛ болон ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ захирамжийг тус тус зөрчиж байгаа юм.

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ... ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.100.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.