Аж ахуйн нэгж, байгууллагыг торгодог ШӨХТ газар төсвийн мөнгөөр АЖИЛЧДАА шагнажээ
Сэдэв, асуудал
/
2023-03-14

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрхэм зорилго нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар ажилладаг байгууллага.

“Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа төлөвлөн агентлагийн 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд 3 ерөнхий чиг үүргийн хүрээнд 24 зорилт, 59 арга хэмжээ тусган ажиллаж байгаа.

No description available.

Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” үр дүнгийн урамшуулал болгож 34 ажилчныг 4 сая 800 мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

No description available.

Алтан тариа" ХХК хэрэглэгчийг хохироох худалдааны зөрчил гаргаж 20 сая төгрөгөөр торгуулсан. Зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй дахин хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, албан бус мэдэгдэл хийж байгаа нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өчнөөн олон аж ахуйн нэгж байгууллагуудыг торгодог. 2022 оны хувьд Улсад хичнээн хэмжээний орлого оруулсан бэ? Тодорхой ямар нэгэн мэдээлэл алга.

No description available.

С.АМАРСАЙХАН шадар сайдаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас торгууль ногдуулсан мөнгө хаашаа ордог вэ? Яагаад орлогын мэдээлэл байхгүй байгаа вэ? Та арга хэмжээ авч ажиллаж байгаа юу?

No description available.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.