МОНРОСЫН Б.МӨНХБАТ захиралд хариуцлага тооцохгүй бол УУРХАЙXЧДЫН ТӨЛСӨН ТАТВАРААР тоглоод дуусах нь!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-15

Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу улс оронд тулгамдаж байгаа олон жилийн туршид шийдэгдээгүй эмх цэгцэндээ ороогүй байгаа гол асуудлыг авч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. Энэ утгаараа төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, бүтэц орон тоог оновчтой болгох хэлбэрүүдийн сонгож ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдэл компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэнэ гэдгийг тодотгож байсан.

"Эрдэнэс Монгол" группт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит ААН харъяалагдана. Тэдгээрийн нэг нь “Монголросцветмет” ТӨҮГ юм.  Тэгвэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга нарын ДУРААРАА ДУРГИЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ, ХУУЛИАС ДАВСАН ШИЙДВЭР гаргаж байгаа үйлдэлтэй Засгийн газрынхан ТЭМЦЭХГҮЙ байгаа нь асуудал юм.

Тус компани нь ХҮЧИН ТӨГӨЛДӨР хэрэгжиж буй ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ, Засгийн газрын 43-р тогтоолыг тус тус ЗӨРЧСӨН үйлдлүүд нь “хэрээс хэтэрлээ”.

Тухайлбал 54 сая төгрөгөөр ДАРГА НАРЫН УНАДАГ МАШИНАА ЗАСУУЛАХ тендер зарласан бол 184 сая 600 мянган төгрөгөөр ТАНХИМЫН ТОХИЖИЛТ ЗАСВАРЫН АЖИЛ хийх гэнэ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бол Б.Мөнхбат захирал үр ашиггүй, хий дэмий зүйлд МӨНГӨ ЗАРЦУУЛАХ НЬ  ХОРИОТОЙ.  Гэтэл 2023 он гарснаар тус компанийн захирал Б.Мөнхбатын гарын үсэгтэй дараах ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГҮЙЛГЭЭ гарсан байна. Үүнд

“Байгалиа дээдлье” ХХК-тай 469 сая төгрөгөөр МОД худалдан авах гэрээ хийж энэ дагуу 2023 оны 02 сарын эхээр тус компанийн ХААН БАНКНЫ ДАНС руу “мод суулгац” гэсэн агуулгаар 20 сая төгрөг шилжүүлсэн.

Ахмадуудад БЭЛЭН МӨНГӨ өгөх зорилгоор 1021 хүнд тус бүр 50 мянган төгрөгөөр тооцож нийт 51 сая 50 мянган төгрөгийг шууд олгосон байна.

Тэрчлэн “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын хоолны зардалд 80 сая 619 мянган төгрөгийг “Эй Уан констракшин дизайн” ХХК-руу шилжүүлсэн.

Гадаад, дотоодын нэр бүхий 10 компани руу “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-иар дамжуулан 28 сая 385 мянган төгрөгийг шилжүүлсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан ярихдаа “Төрийн бүх төрлийн байгууллагын үр дүнгүй зарцуулалтыг зогсооно. Энэ жил НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын санхүүгийн сахилга батыг сахиулна” гэсэн боловч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хйи зарлагыг ХЯЗГААРЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛОЛТОЙ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.232.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.