Хотын удирдлагууд 1,9 ТЭРБУМААР  цэцэрлэгт хүрээлэн байгуулах нэрийдлээр "МӨНГӨ ХУМСЛАХ" төслөө эхлүүлжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-15

Хаваржилт эхлэж, тариа ногоо тарилах, үр бордоогоо суулгах цаг ирсэнтэй холбогдуулан ХОТЫН УДИРДЛАГУУД “МӨНГӨ ИДЭХ” ажлаа ч бас эхлүүлжээ. Хотын даргын баруун гар гэж болох удирдах албан тушаалтан Д.Ганболд өвлийн улиралд орсон цас мөсийг цэвэрлэн зайлуулах давс бодисны мөнгөнөөс хумсалсан байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайдаас жавтий хүртэж улмаар донгодуулан АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДСӨН.

Ажиллах хугацаандаа өөрийн нэрэмжит цом, хуанли, өргөмжлөлтэй болох, түр зуур болоод өнгөрөрөх шинэ жилийн баярыг тохиолдуулан ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН хажууд гацуур хийж, түүнийхээ чимэглэл, үзүүлэлтэд их хэмжээний мөнгө зарлагадсан байв. Үндсэндээ явган хүний замын цас цэвэрлэх машинаа засуулах мөнгөөр зугаацан цэнгээд, баяр тэмдэглээд дууссан гэсэн үг.

Тэгвэл түүний оронд уригдан ирсэн хотын Ерөнхий менежер М.Баяраа Хаврын улирлыг тохиолдуулан дүүрэг бүрт БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА гэсэн утгаар НЭГ ТЭРБУМ 920 сая төгрөгийн тендер зарлажээ! Ингэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд тус бүр 600 саяын цэцэрлэгт хүрээлэн байгуулах бол Хан-Уул, Баянгол, Багануур дүүргүүдэд арай бага төсвийг шийджээ.

Өмнөх нь дарга нийтийн эзэмшлийн гудамж талбай дах цэцэг, зүлгийг хянах гар утасны аппликешн зохион бүтээнэ гээд 200 сая төгрөгийг ор мөргүй үрэн таран хийсэн шиг битгий хийдүүлж, цавчуулаарай даа, М.Баяраа даргаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.