Төрийн хэмнэлтийн хуулийг ТЭГ ГОЛООР нь цавчсан НААДМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТ
Сэдэв, асуудал
/
2023-03-16
Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат та Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газраас зарласан “НААДМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ” 136 сая төгрөгийн тендерийг мэдсэн үү? Үүнд тайлбар хийнэ үү?

Гуравдугаар сарын 13-наас, дөрөвдүгээр сарын 13-н хүртэл зарлагдсан уг тендерт авахаар заасан бараа материал, зураг төсөл аль нь ч алга. Харах юм үгүй атлаа 136 сая төгрөгөөр л юутай ч тохижуулна гэжээ.

Тайлбар байхгүй.

Уг тендерийн санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргах гэнэ. Хөдөө сумдын нэг гэм нь малчид тариаланчдыг шахаж шаардсан хандив нэртэй мөлжлөг газар авсан. Тэд хүссэн ч эс хүссэн ч өгөх л ёстой. Хариуд нь орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэх хүндэт жуух эс бөгөөс одон медалиар энгэрээ чимнэ. Ингээд л болоо.

Тайлбар байхгүй.

ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛЫН 1.1, 1.4. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 13.4.1. зэрэг заалтуудыг тус тус зөрчин, төсвийн хэмнэлтийн тэг голоор цавчин найдмын талбайг тохижуулах зөвшөөрлийг хэн танд олгочихов? Эрдэнэдалай сумын Б.Лхагвамандал дарга аа!!!

Тайлбар байхгүй.

Наадмын талбайг тохижуулах ажил иргэдийн амьдралд хэр үр өгөөжтэй вэ? Иргэд малчдынхаа алтан амьдралыг бодсон ядаж ганц түргэний тэрэг юмуу, малчдын өвс тэжээлд зарцуулбал илүү үр өгөөжтэй биш үү?

Тайлбар байхгүй.

21 аймгаас эдийн засаг, засаглал бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжлийн дөрвөн бүлэг 174 шалгуур үзүүлэлтээр Дундговь аймаг сүүл мушгисан. Ийм байхад наадмын талбайгаа тохижуулах сумын чинь нэн тэргүүнд тулгамдсан ажил яг мөн үү? Татвар төлөгчдийн мөнгөөр наадмын талбай чимэглээд баймааргүй л байна Б.Лхагвамандал дарга аа!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.81.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.