Ж.БАТСАЙХАН даргаа!! Татвар төлөгчдийн мөнгөөр “ЗОЧИД БУУДАЛД” орсон ажил чинь бүтсэн үү?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-18

Монгол Улсын Засгийн газраас “ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬ”-г УИХ-д өргөн мэдүүлж эхний хэлэлцүүлгийг хийсэн ч харамсалтай нь иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулсан учир буцаагаад татчихав. Иргэд малчдын санаа бодол, эрх ашигт нийцсэн хууль боловсруулна гэдгийг Ц.Даваасүрэн сайд онцлов.

Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэж үнэн аж. Уг хуулийн танилцуулга слайдыг бэлдчих мэргэжилтэнгүй төрийн байгууллага оршин тогтнож байгаа гэхээр ЭМГЭМНЭЛТЭЙ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байлалт, геодези, зураг зүйн газарт ямар ч мэдлэг чадваргүй, сэтгэл зүтгүй хүмүүс сул цалин аваад, цаг нөхцөөгөөд сууж байдаг бололтой. Эсвэл энэ газрын дарга удирдлагууд байгууллагаа удирдаж чадахгүйн улмаас хөндлөнгийн хүнээр, ТАНИЛЦУУЛГА бэлдүүлсэн болж таарах нь. Эсвэл өөрийн ойр дотно, найз нөхдийн хүндээ сул аргаар мөнгө гаргаж өгсөн байж ч болзошгүй нь.

Учир нь ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬТАЙ холбоотой гурван төрлийн стендийн эх бэлтгэл, хөдөлгөөнт дөрвөн төрлийн видео слайдын эх бэлтгэл, мандатын эх бэлтгэл, долоон хуулийн кей мэссэж, зарын постер зэргийг хувь хүнээр хийлгэж 9 сая 960 мянган төгрөг төлсөн байна. Гэвч тус газрын бүтэц дотор ийм төрлийн ажил үйлчилгээг бүрэн дүүрэн хийж чадаж чадвартай инженер техник, эх бэлтгэл, хэвлэлийн албаны баг байгаа. Ингэж тооцвол ямар ч үр ашиггүй хий дэмий хөрөнгө оруулалт, хоосон зарлага болсон гэсэн.

Мөн түүнчлэн 21 аймгийн газрын мэргэжилтнүүдийг цуглуулан ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 9 САЯ 390 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗОЧИД БУУДАЛД орсон байна. Тодруулбал 2023 оны 02 дугаар сарын 08-нд “Макс хотелс” ХХК-тай гэрээ байгуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.