Р.Дагва дарга жилд 50 саяын ЦАЛИН аваад ч ТҮГЖРЭЛ БУУРАХГҮЙ нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-19

Хотын дарга Д.Сумъяабазар анх УИХ-аас уруудаж ирэхдээ УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ 50  ХУВЬ БУУРУУЛНА гэж ам гарсанаас хойш гурван жил боллоо. Энэ хооронд хотын автозамын хөдөлгөөн ТЭГ ЗОГСОЛТООЙ болов. Хотын замын түгжрэлийг бууруулахын тулд зайлшгүй шаардлагатай гээд төрийн албан хаагчдын орон тоог ХҮЧЭЭР НЭМЭГДҮҮЛЭВ. Ингэхдээ өөрийн удирдлагын багт байсан НИТХ-ын дарга асан Р.Дагваар удирдуулсан “Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв” гэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан.

Р.Дагва дангаараа жилд 60 сая төгрөгийн цалин авдаг урсгал зардал өндөртэй энэ байгууллагынхан яг юу хийж гийгүүлсэн, хотын замын түгжрэлийг бууруулахад яг ямар оролцоотой байгаа нь мэдэгддэггүй атлаа байнга л нэмэлтээр ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ нэрийдлээр хотын төсвөөс хумсалдаг аж.

Хамгийн сүүлд гэхэд  л 83 сая төгрөгөөр суурин компьютер, принтер зэргийг худалдан авах тендер зарлажээ. Энэ агентлаг анх байгуулагдахдаа л .Р.Дагва даргын тушаалаар суурин компьютер, принтер авч байсан. Богино хугацаанд хурдан элэгддэг, амархан эвдэрдэг хэрэгсэл авчихсан байж таарахгүй. Тэгэхээр дээрх мөнгө өөр зүйлийг дундаас гарч ирж, хэн нэг даргын цавчаанд орох байж ч болох талтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.