Д.ОТГОНСҮРЭН дарга 56 саяар нүүж, 13 саяар ШИЛЭН ХААЛГА, 145 саяар ХЯТАД ЗАВЬ авч ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-21

Монгол улс далайд гарцгүй орон хэдий ч энд тэндхийн улсуудаас гуйж ганц нэг хөлөг онгоц далайд явуулах эрхтэй болсон. Гэвч гавихгүй юм, хөөрхий. Зам тээврийн хөгжлийн яамны дэргэд ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ГАЗАР гэсэн том сүржин нэртэй, даржин байгууллага байдаг ч улс оронд чухал хэрэгтэй яг ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй.

Ямартай цагаан дээр хараар бичсэн МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ уландаа гишгэж дураараа дургиж байгаа  баримт нь тухайн байгууллагын ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД оржээ. Нэг сайд ирэхээр л дарга нь солигддог улстөрчийн халаасны байгууллагын одоогийн даргаар Д.ОТГОНСҮРЭН гэх залуу ажиллаж байна.

Тэрбээр яг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хуулийг үл биелүүлэхийн сацуу хэрэгтэй хэрэггүй зүйл худалдан авч, гэрээ байгуулж татвар төлөгчдийн мөнгийг зарлагадаж сууна.

Баримт түшиглэвэл: Засгийн газрын XI байрнаас Сүхбаатар дүүргийн 8-р хорооны ЛАГШИН ТӨВ рүү нүүхэд татвар төлөгчдийн 56 сая 610 мянган төгрөгийг нүүлгэлтийн зардалд гаргасан байна. Үүнээс 110 мянган төгрөгөөр скоч, 13 сая 550 мянган төгрөгөөр байрны түрээс зэрэгт зарцуулсан.

Баримт хоёр: 2022 оны 12 сард “БИНАТО” ХХК-тай хамтран 13 сая 147 мянга 800 төгрөгөөр ШИЛЭН ХАНА, ШИЛЭН ХААЛГА, СҮҮН ХААЛГА зэргийг хийлгэсэн.

Баримт гурав: Архангай аймгийн Өгий нуурт эргүүл хяналт гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зориулалтын ХЯТАД ЗАВЬ худалдан авахад 145 сая 200 мянган төгрөгийг зарцуулсан.

Баримт дөрөв: Шинэ байранд нүүж ирсэнтэй холбоотойгоор “ОФИС ХӨШИГ” ХХК-иас татвар төлөгчдийн мөнгөнөөс 3,6 сая төгрөгөөр 21 ширхэг хөшиг авсан.

Дээрх баримтууд нь УИХ-аар 2022 оны таван сард баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7.3.Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална, 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.