Э.ОЮУН-ЭРДЭНЭ: Жүжигчинээ НЭГ ДҮРЭЭР НЬ ОЛОН КИНОНД гаргахгүй байхыг эрхэмлэдэг
Ярилцлага
/
2023-03-21

Мэдээж тэр дүрийг тултал нь нүүрэн дээр нь гаргахыг хичээдэг. Мэдээж жүжигчин хүн өөрийнхөө дотоод ертөнцөө нээдэг байх. Би жүжигчнээ нэг янзаар нь олон кинонд харуулахгүй байх юмсан гэж хүсдэг. Нүүр хувиргалтын чиглэлээр Монгол улс киноны хувиргалт нь нилээдгүй хөгжиж байгаа гэж харж байгаа. Ганболд найруулагчын ХОЁР АМЬ кинонд ажиллаж байх үедээ Боогий ахад сахал наах шаардлагатай болсон. Тэрэн дээр сахлыг ширхэгээр нь, туг, тугаар нь наагаад нилээн амжилттай болоод тэр киноноос хойш сахалаа сайн хийдэг хүүхэд байна гээд л сахал Оюука гэдэг хочтой болсон доо. Үс тайраад зогсож байхдаа эсвэл будаад зогсож байхдаа энэ хүнд ямар гоё харагдах бол царайнд нь цохиод нөгөө хүн чинь толинд хараад хөөх би ямар гоё болцон юм бэ гээд тэр хүний reaction баярлаж байгааг харах дуртай. Өөрөө хараад давхар баярлаад байдаг. Шивээс хийлгэхээр хүүхдүүд ихээр ирдэг магадгүй тэр хүүхэд эмч, хуульч болоод цаашаа явахаа мэдэхгүй байж наана нь шивээс хийлгэх гээд байдаг. Тэгэхээр нь би эхлээд өөрийгөө тодорхойлчихоод ир гээд чи яг ямар хүн болох юм бэ хамаа алга алдартай эмч болсоныхоо дараа бүтэн шивээстэй гоё халаадаа өмсөөд явж болно шүү дээ.  Хүн зорилгодоо үнэнч мөрөөдөлөө наана нь хийх гэж байгаа ажлаа, зорилгоо толгойдоо бодчихсон бол ер нь дуустал нь эцсийг нь үзтэл тэмцэх хэрэгэй явах хэрэгтэй. Хэлсэн үгэндээ эзэн байж байгаарай. Эцсийн эцэст хүн чанартай л хүн үлдэнэ шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.111.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.