Л.ХАЛТАР сайдаа!!! Дундговь, Өмнөговийн замыг ЗАСАХ 3 тэрбум төгрөг ХААШАА ОРЧИХОВ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-22

Өмнөговиос Дундговь руу явах замд нэгэн иргэний автомашины дугуй хагарсан тухайгаа сошиал орчинд нийтлэв. Угаас энэ орчмын зам угаас эвдрэл гэмтэлтэй учраас нүүрс тээврийн автомашин явах боломжгүй болчихсон. Засгийн газраас уг замыг засахад шаардлагатай гурван тэрбум 412 сая 250 мянган төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэхийг тус компанийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.ГАНХУЯГ нарт даалгасан 233 дугаар тогтоолыг 2022 оны 06 сарын 15-нд Засгийн газраас гаргаж автозамын засварын ажлыг зохих журмын дагуу шуурхай гүйцэтгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, гүйцэтгэлийг хянах ажиллахыг Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАРТ даалгасан байна.

Ийнхүү А0202 дугаартай Мандалговь, Даланзадгад чиглэлийн 305,1 км авто замд хийгдэх засварын ажлыг “Дундговь авто зам” ХХК, “Даш зам” ХХК –иуд харицсан хийсэн байна.

Дундговь авто зам ХХК нь 3 тэрбум гурван сая 797 мянга 448 төгрөгөөр “Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 85-105 км-т хучилтын нийт 12118м2 нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварлах”, “Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 85-105 км-т хэсэгчилсэн нийт 5048 км замын суурийг цементээр бэхжүүлэн 5 см зузаан асфальт бетон хучилт хийх” ажлыг хариуцсан бол “ДАШ ЗАМ” ХХК нь “Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 180-260 км-т хучилтийн 2900 м2 нүхэн эвдрэлийн суурийг цементээр бэхжүүлэн халуун асфальтбетоноор засварлах” 408 сая 452 мянга 552 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Засгаас хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөөр байтал гар татаж, мөнгө хумсалж зассан нь батлагдаж энгийн зорчигчдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулж байгаа юм. Үүнд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар хариуцлага хүлээх үү!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.213.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.