ГОК-ийн харьяа СЭЛЭНГЭ жуулчны баазыг 19,5 тэрбумын алдагдалд оруулж, банканд 42 ТЭРБУМЫГ ЗАРЦААЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-24

Монгол Улсын Засгийн газрын төсвийн орлогыг бүрдүүлэх, гадны банкны барьцаанд ч орж чадах ганц байгууллага нь уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ юм. ОХУ-ын мэдэлд байсан тус үйлдвэрийг Монголын өмч болгож чадсан гавьяатан нь яах аргагүй Ч.Сайханбилэг Ерөнхий сайд.  

Гэтэл МАН-ынхан өөрийн болгох гэж улайрсаар байгаад хүч түрэн өөрсдийн эрхшээлд оруулаад амжсан. Тэрч бүүхэл “Онцгой дэглэм” гэгчийг тогтоож хаалга үүдийг нь дотроос түгжиж байгаад хамаг хэрэгтэй бичиг баримтын өөрсдийн намын талд оруулсан. Ингээд өөрийн гар хөл болсон хүмсүүдээ удирдлагын багт нь томилж, хөрөнгө санхүү босгох хамаг чухал ажлаа “хулгайгаар хийсэн” гэхэд үнэнээс хол зөрөхгүй. МАН-ынханд нээлттэй, энгийн иргэдэд хаалттай УЛСЫН БААТАР ҮЙЛДВЭРИЙН үйл ажиллагаанд Үндэсний аудитын байгууллагаас шалгалт оруулж 2021 онд санхүүгийн ямар зөрчил гаргасныг илрүүлжээ.

Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “СЭЛЭНГЭ” аялал жуулчлалын цогцолборын зочид буудлын үйл ажиллагаанд хяналт тавиагүйн улмаас зарим зочдоос тарифын дагуу өрөөний болон бусад үйлчилгээний 39.9 сая төгрөгийн төлбөр авалгүй өнгөрүүлж байгууллагыг хохироосон.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу 108 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохдоо буруутай албан тушаалтан нь бус, байгууллага төлж хохиролд оруулсан.

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байгаа мөнгөн хөрөнгийг татаж авч чадалгүй 42 тэрбум 358 сая 700 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тэрчлэн Сэлэнгэ аялал жуулчлалын бааз нь 19 тэрбум 553 сая 223 мянга 987 төгийг алдагдалтай ажилласан байна гэдгийг Үндэсний аудитын байгууллагаас тогтоожээ!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.7.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.