Д.Алтанцэцэг захирлыг зээлийн мөнгийг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН болохыг тогтоожээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-24

Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Энэ үйлдвэрийн захирлаар 2019 оноос хойш Д.Алтанцэцэг ажилладаг. Гадны тусламжаар бүтэж буй том үйлдвэр ч гэсэн дотооддоо бензин үйлдвэрлэх боломжгүй болчихсон. Энэ үйлдвэрийн 27 км төмөр замаар  “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн 297 вагон, 21894 тн ачаа, МТЛ ХХК-ийн 659 вагоны 44232 тн ачаа, “Цахиурт овоо” ХХК-ийн 545 вагоны 37. 66,5 тн ачааг тээвэрлэсэн бөгөөд төмөр замын суурь бүтэц ашигласны 1 тэрбум 732 сая 900 мянга 704 төгрөгийн төлбөрийг аваагүй явуулсан байна.

Түүнчлэн тус байгууллагын ТУЗ-ийн гишүүд нь хууль зөрчин төсөв мөнгө батлаж, улмаар 21 сая 550 мянган төгрөгөөр гадаад томилолтод өгсөн бол тус бүрт нь 1,2 сая төгрөгийн цалин бодож улмаар ТУЗ-ийн есөн гишүүнд 22 сая 811 мянга 868 төгрөгийн илүү цалин олгосон байна. Зээлээр санхүүжүүлж байгаа төслийнхөө туслан гүйцэтгэгч, гэрээт байгууллагууддаа урьдчилж 4 тэрбум 772 сая 99 мянга 978 төгийг өгч авлага үүсгэсэн нь зээлийн хүүг 582 сая 601 мянга 832 төгрөг 50 мөнгө болгон өсгөж зээлийг үр ашиггүй зарцуулж байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.

 

 

Тэгэхээр “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг та гадны улсын төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгаж, улстөрчдийг угжиж болохгүй биз дээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.161.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.