О.Даваасамбуу захирлаа!! АШИГЛАДАГГҮЙ ПРОГРАММ авч улсыг хохиролд оруулахаа больно уу!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-27

Геологийн төв лаборатори бол монгол улсын газрын доорх баялагийг шинжин судлаж ухуулан таниулах үүрэг хүлээдэг чухал байгууллагуупдын нэг. Энэ байгууллага  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Бодь электроникс” хооронд 2018 онд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдсэн чулууны насжилт тогтоох, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнг боловсруулах, тоног төхөөрөмжийн мэдээллийг нэгдсэн удирдлагаар хангах зориулалт бүхий 32 сая 238 мянга 800 төгрөгийн хоёр программ хангамж нь өнөөдрийг хүртэл бүрэн тохироо хийгээгүй, үйл ажиллагаанд ашиглаагүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан болохыг Аудитын байгууллагаас тогтоожээ!!! Түүнчлэн 26 сая 814 мянган төгрөгийн үнэ бүхий дээж сэгсрэгч, ширээ тоног төхөөрөмжийг үнийн харьцуулалт хийлгүй шууд худалдан авсан зөрчил илэрсэн байна.

О.Даваасамбуу даргаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН  МӨНГИЙГ энэ мэтээр зориулалт бусаар үрж, ашиглахгүй программ хангамжид зарцуулах чинь ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл гэдгийг сануулъя!!

Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 43-р тогтоолд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулахыг хориглосон. Дээр нь Засгийн газраас Төрийн өмчит үйлвэрийн газруудыг санхүүгийн сахилга баттай байхыг анхааруулсан. Ийм О.Даваасамбуу захирал та анхаарна уу!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.