Ц.ЧОГСОМЖАВ ДАРГАА нэг сум, нэг тосгонд зарцуулсан 8,6 саяын “СҮРЬЕЭ, БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ” үр дүнгээ өгсөн үү
Сэдэв, асуудал
/
2023-03-28
Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжавын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар А/584 тоот тушаалаар “СҮРЬЕЭ, БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ”-т 8,625,720 төгрөгийг зарцуулахыг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн С.Нямдаваа болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, Баян-Овоо сумын засаг дарга, Гурванбаян тосгоны захирагч нарт тус тус даалгажээ.
No description available.

Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав дарга Баян-Овоо сум, Гурванбаян тосгонд хэрэгжүүлэхээр “СҮРЬЕЭ, БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ”-ийн зардалд 8,625,720 төгрөгийг баталсан.

Баталсан төсөвт өртөгт: 8,625,720 төгрөг

-Томилолтын зардалд 2,451,500 төгрөг

-Шатахууны зардалд 195,520 төгрөг

-Бээлий худалдан авах зардал 710,500 төгрөг

-Тэмбүүгийн тест худалдан авах зардалд 1,944,000 төгрөг

-ДОХ-ын оношлуур худалдан авах зардалд 2,154,000 төгрөг

-Тэмбүүгийн оношлуур (TPHA) худалдан авах зардалд 1,170,200 төгрөгийг тус тус зарцуулахаар баталжээ.

 

Хэнтий аймгийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар А/584 тоот захирамжийн хавсралт

No description available.

Хэнтий аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.4-д сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын эрт илрүүлэлтийг эрчимжүүлэн, эмчилгээний ур дунг 90-с доошгүй хувьд хүргэнэ гэсэн зорилтын хүрээнд Баян-Овоо сум, Гурванбаян тосгонд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулахад 8,625,720 (найман сая зургаан зуун хорин таван мянга долоон зуун хорь) төгрөгийн хөрөнгө зарцуулсан үр дүнгээ өгсөн үү гэдэг тун эргэлзээтэй байна.

Та аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа бэлгийн замын халдварт өвчний тархалтыг 90 хувь бууруулна гэх хөтөлбөрийг ИТХ-аараа батлуулсан байна. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд ГАНЦ СУМ, ГАНЦ ТОСГОНЫ иргэдийг үзлэгт хамруулсанаа МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БИЕЛҮҮЛЧИХЛЭЭ ГЭЖ дүгнэх гэж байгаа бол эндүүрэл шүү. Нүглийн нүдийг гурилаар хуурч, татварын мөнгийг үр ашиггүй зарцуулсаныхаа ҮР ДҮНГ олигтойхон мэдээллэхгүй бол хожим өөрт чинь л ХАЛТАЙ ШҮҮ эрхэм Засаг ноён Ц.Чогсомжав даргаа!!!

No description available.

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ... ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.162.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.