Ц.БАТТӨР дарга, нийтийн тээвэрт ашиглахгүй АВТОБУС худалдан авч УЛСАД 360 саяын ХОХИРОЛ УЧРУУЛАХ нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-29

Нийслэл хотод нийтийн тээврийн автобусны үйлчилгээ толгойны өвчин болоод удаж буй. Он гарсаар 300 орчим автобус шинээр үйлчилгээнд явах ёстой ч 2023 оны эхний гурван сар дуусч байхад өнөөх хотын даргын бардам амлаж байсан автобус ирсэнгүй.

Гэтэл хуучин муу автобус нь өвлийн хүйтэнд хөлдөж царцана, зуны халуунд шатаж, иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулдаг. Түүнчлэн жолооч нарын хариуцлагагүй байдлаас болж хотын замд МӨРГӨЛДӨЖ ОСОЛ АВААР гаргах тохиолдол их. Тэгвэл тус газрынхан дарга нарынхаа ая тухтай байдлыг хангах зорилгоор 360 сая төгрөгийн өртөг зарлагадаж “Hyundai Universe” маркийн автобус худалдан авах гэнэ.

Дээрх автобуснуудыг юунд ямар зорилгоор ашиглах гэж байгаа нь тодорхойгүй байна. Ямартай ч тусгай тоноглол, үзүүлэлт өндөртэй, тохилог автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах боломжгүй юм.

Энэ мэтээр үйл ажиллагаа нь өөр чиглэлийг автобус худалдан авахаар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байхаар хэмхэрч унах дөхсөн хэдэн хуучин автобусандаа сэлбэг хэрэгсэл, ядаж жолооч нарынхаа цалинг нэмж болохгүй гэжүү Ц.Баттөр захирлаа.

Таны гарын үсэгтэй энэ тендер чинь Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн, Засгийн газрынхаа бодлого шийдвэртэй зөрчилдсөн, үр дүнгүй худалдан авалт болоод байгааг анхаарна уу!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.221.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.