Нэгдүгээр ЭМНЭЛГИЙН удирдлагуудад ИРГЭДИЙН ӨВЧИН бус 200 саяын ГАРААШ чухал аж!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-29

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмтэй, чанартай үзүүлэх ёстой эрүүл мэндийн байгууллагууд сүүлдээ төрөл бүрийн аж ахуйн бизнес рүү дайрч ордог боллоо. Үүний нэг жишээ бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг юм.

Эмч нар хамгийн хүнд хэцүү ажил хийдэг атлаа хамгийн бага цалин авдаг гэхчлэн гомдол тасардаггүй. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд яг яаралтай хэрэгтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тариа, тоног төхөөрөмжөөсөө илүү  дарга нарын унадаг том том жийп машинууд, түргэн тусламжийн тэрэгээ байрлуулах дулаан гарааш бариулахаар 200 сая төгрөг  төсөвлөсөн байна.

Үе үеийн сайд нарт тийм тоног төхөөрөмж, иймч хөрөнгө оруулалт хэрэгтэй хэмээн хэд ам таталж, төсвөөс мөнгө царайчилдаг тус байгууллагынханд ядарсан иргэдийн өвчин зовлонг анагаахаас илүү авто машиндаа гарааш бариулж, агуулахтай байх нь чухал байдаг бололтой.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.