Ц.ПҮРЭВХҮҮ ЗАХИРАЛ хууль зөрчиж 44 саяар компюьтер худалдан авахдаа 3 сая төгрөгийн ЦАВЧАА ХИЙСЭН ҮҮ?
Сэдэв, асуудал
/
2023-03-29
Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар А/160 тоот тушаалаар “ЭД ХӨРӨНГӨ ОРЛОГОД АВАХ”-аар 44,907,000 төгрөгийн хөрөнгийг худалдан авахыг Тооцооны нягтлан бодогч Д.Батдэлгэр, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг нярав С.Оюунчимэг, Ерөнхий нягтлан бодогч О.Дэлгэрцэцэг нарт тус тус даалгажээ.
 
No description available.

Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү дарга 2022.12.27-нд буюу жилийн эцэст “ЭД ХӨРӨНГӨ ОРЛОГОД АВАХ”-ын зардалд 44,907,000 төгрөгийг баталжээ.

Батлагдсан төсвийн хүрээнд худалдан авсан нийт өртөгт 44,907,000 төгрөг. Үүнээс

-Зөөврийн компьютерын зардалд 6,900,000 төгрөг

-Комьютер /Dell i7/ зардалд 15,880,000 төгрөг

- Комьютер /Dell i5/ зардалд 15,100,000  төгрөг

-Проекторын зардалд 3,880,000 төгрөг

--Зөөврийн компьютер /Dell i7/ зардалд 3,147,000 төгрөгийг тус тус зарцуулахаар баталжээ.

Монгол Улсын Консерваторийн Захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар А/160 тоот захирамжийн хавсралт
No description available.

Ц.ПҮРЭВХҮҮ ДАРГАА 12 САРЫН 27-НД ТУШААЛАА ГАРГАЧИХААД ЯАГААД 12 САРЫН 26-НД КОМПЬЮТЕР, ПРОЕКТОРОО ТҮРҮҮЛЖ ХУДАЛДАН АВЧ ГҮЙЛГЭЭГ ХИЙСЭН БЭ?

Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар А/160 тоот тушаал гаргасан.

Тэгвэл 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүх гүйлгээг хийж техник хэрэгслийг худалдан авчээ.

Баримтаар харуулья:

Монгол Улсын Консерватори /Регистер дугаар:9087249/ 10090015040 тоот данснаас  “РОЯАЛ ГРУПП” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкны 495077022 тоот дансруу компьютер, проекторын үнэ 18, 980,000 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Баримт:1

No description available.

Монгол Улсын Консерватори /Регистер дугаар:9087249/ 10090015040 тоот данснаас  “КИБЕРКОМ” ХХК-ны Төрийн банкны 104200029909 тоот дансруу компьютерын үнэ 15,880,000 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Баримт: 2

No description available. 

Монгол Улсын Консерватори /Регистер дугаар:9087249/ 10090015040 тоот данснаас  “БЭСТ БОРМ” ХХК-ны Голомт банкны 2205135320 тоот дансруу компьютерын үнэ /нотебүүк/ 6,900,000 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Баримт: 3 

No description available.

Дээрх гурван компаниудаас худалдан авсан техник хэрэгсэлийн нийт үнийн дүн 41,760,000 төгрөг болжээ. Харин Ц.Пүрэвхүү дарга 44,907,000 төгрөгийн  баталсан.

СОХ ДУТСАН 3,147,000 ТӨГРӨГ ХААШАА ОРСОН БЭ?

Ц.Пүрэвхүү даргаа Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 43-р тогтоол, Тендерийн тухай хууль, Төсвийн хуулиа мөрдөж ажиллая. Түр орлон гүйцэтгэгч гээд төрийн мөнгийг дураараа үрэх эрх танд байхгүй. Зөрүү мөнгө хэний данс, хэний халаасанд орсоноо тайлбар хийнэ үү.

Дагаж мөрд гээд тодоос тод бичсэн хууль дүрмийг уландаа гишгэж хээв нэг алхаж хуулийг гууль болгож буй энэ мэтийн дарга нарт харицлага тооцье!!!

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ... ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.98.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.