Г.Батсуурь даргаа!!! Төрийн ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ,  ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН өргөөтэй болох ЧУХАЛ БАЙНА УУ!?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-01

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2023 оны 03 сарын 27-ний өдөр баталсан “Аймгийн Засаг даргын тамгын газрын ёслол хүндэтгэлийн өргөө засварлах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг зарласан. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 50 сая төгрөгөөр ийнхүү ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨГӨӨ засварлах аж!!

Монгол Улсын Их хурлаас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.12.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.