Орхон аймгийн удирдлагууд 2023 оны 01 сард 250 саяар авсан LED ДЭЛГЭЦЭЭ 60 САЯАР засварлах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-01

Орхон аймгийн захиргааны байгууллагын удирдлагууд 2023 онд нутгийн удирдлагын ордны баруун хананд иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор ЛЕД ДЭЛГЭЦ худалдан авсан. Харамсалтай нь нэгдүгээр сард худалдан авсан ЛЕД ДЭЛГЭЦЭЭ одоо засварлах, сэлбэг хэрэгсэлд зориулж 60 сая төгрөгөөр худалдан авах тендер зарласан байна.

Өмнө нь орон нутгийн хөгжлийн сангийн 250 сая төгрөгөөр “Нутгийн удирдлагын ордны баруун урд талын хананд иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор лед дэлгэц авах, суурилуулах /10х6м/” тендер зарлаж “Монтех дистрибьюшн” ХХК 187 сая төгрөгийн үнийн санал ирүүлж шалгарч байсан байна.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үг бий!! Орхон аймгийн удирдлагууд орон нутгийн төсвийн мөнгөөрөө ёстой наргиж байгаа бодит жишээ бол энэ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.163.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.