Б.МӨНХХИШИГ: Сонсголын бэрхшээлтэй иргэд ажилдаа тогтвортой ажилладаг
Ярилцлага
/
2023-04-02
Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Дэлхийн чимээг зүрхэнд түгээе” уриатай сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан сонордуулга арга хэмжээг зохион байгууллаа

Энэ удаагийн арга хэмжээ нь сонсголын бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хүсэлтэй байгаа албан байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Өдөрлөгт CU, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, “Транс трейд” ХХК, “Улстөрч агентлаг” ХХК, Баянзүрх дүүргийн 30-р хороо зэрэг төрийн болон хувийн аж ахуй нэгжүүд ажлын байрны танилцуулгаа нээлттэй танилцуулж оролцлоо. Сонсголын бэрхшээлтэй иргэд бусад бэрхшээлийг бодвол Тус арга хэмжээг зохион байгуулагч Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга, “Амжилтийн гэгээн одод” ТББ-ын тэргүүн Б.Мөнххишигтэй  ярилцлаа.

- Энэхүү арга хэмжээг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?.

- Өмнө нь бэрхшээл харгалцахгүйгээр хөдөлмөрийн үзэсгэлэн зохион байгуулдаг байсан.  Сонсголын бэрхшээлтэй иргэд орхигдчих гээд байдаг учраас яаг бэрхшээлээр нь сонсголынхондоо зориулж  энэ жил анх удаагаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонордуулгыг зохион байгуулж байна.

- Энэ арга хэмжээ нь хэр үр дүнтэй болж байна вэ?  Өмнө өмнөх арга хэмжээнүүдээсээ дүгнэвэл.

-Арга хэмжээ болгон дээрээ дохионы хэлмэрчтэй явдаг. Арга хэмжээн дээр сонсголын бэрхшээлтэй иргэд, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд оролцсон ч бүгдэд нь хүртээмж мэдээлэл их сайн байдаг.

--Өнөөдрийн нээлттэй ажлын байрны өдөрлөгт хүмүүс хэр идэвхтэй оролцож байна.

-Манай нэг хорооноос л жишээлбэл 3 хүн ажлын байранд орчихлоо гэж түрүүн мэдээлэл ирсэн тэгээд 2 нь дагаад явчихлаа гэж байсан тэгэхээр ямарчил байсан үр дүнтэй болсон байх аа гэж бодож байна.  Яаг одоогоор мэдээлэл нь нэгдсэн байдлаар гараагүй байна.  Сонсголын бэрхшээлтэй иргэд бэрхшээл харгалцахгүй ажиллах боломж  харьцангуй их байдаг. Ойр зуурын бичиглэлийнхээ  зүйлийг ойлгочихвол заавал хүртээмжтэй байх ёстой гэдэг ч юм уу тиймэрхүү шаардлагууд нь харьцангуй гайгүй байдаг учраас сонсголын бэрхшээлтэй иргэд харьцангуй ажил их эрхэлдэг.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд хэчнээн сонсголын бэрхшээлтэй иргэн байна. Үүний хэд  орчим хүн нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

-Хороо хороо болгон дээр харилцан адилгүй судалгаа гараад явж байгаа. Өмнө нь гаргасан судалгаагаар гэх юм бол Баянзүрх дүүргийн хэмжээнд есөн мянга гаран хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэр болгоныг бэрхшээлээр нь ангилаад явдаг ч гэсэн яаг сонсгол хэдэн мянга гэхээр бас цаанаа үүлдчихсэн байдаг. Тэгэхээр ер нь бид тоонд харьяалагдахгүй  яаг л сар болгон 10 айлаар ороод явахдаа хүртэл энд сонсголын бэрхшээлтэй иргэн байна уу гээд үзэхэд судалгаанд дүн байхгүй байх жишээтэй байдаг учраас яаг нарийвчилсан тоо хэлэхэд хэцүү байдаг.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүсээ одоо ажлын байранд оруулаад өглөө ажилд орсон хүмүүс хэр тогтвол суурьшилтай ажиллаж байна.

- Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  дундаас сонсголын бэрхшээлтэй иргэд ажилдаа тогтвортой ажиллаж байгаа тохиолдлууд их байдаг. Хөдөлмөр нийгмийн хамгаалал болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран ажлын байрны дадлагажуулагч гэх ажлыг бий болгосон байна. энэ ажил нь юугаараа огцлог юм гэхээр хөдөлмөрийн зах зээлд гаргаж байгаа хөдөлмөрийн нөөц, хөдөлмөр аж ахуй нэгж хоёроо уялдуулж хоёр талаас  аль аль нь ямар асуудал байна гэдгийг нь нэлээн хооронд нь уялдуулж  тохиргоог нь нэлээн бүрэлдүүлж гарж ирдэг хүн юм. Тэгэхээр энэ ажлаараа бид эргэх холбоогоо нэлээн сайн үүсгэж чадсанаараа тогтвортой ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Би бас энэ ажлаараа ажиллаж байгаа болохоор үүн дээр анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.17.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.