Н.ТУУЛ ДАРГАА!!! Жилийн эцэст тендергүйгээр 21 саяын гүйлгээ юунд зарцуулсан бэ?
Сэдэв, асуудал
/
2023-04-04
Нийслэлийн архивын газар 2022 оны 12 сард “Бишрэлт” ХХК-тай 13.000.000, “Босго фильм” ХХК-тай 8.500.000 нийт 21.570.000 төгрөгийн зарлага гаргажээ. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийв. Жилийн эцэст хэд хэдэн саяар үрж, гарсан үр дүнгүй ажилд зарцуулсаар байх уу. 

Тайлбар байхгүй.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиа зөрчин 21 саяын гүйлгээг тодруулахад: 

  • “Босго фильм” ХХК нь видео дүрс бичлэг, баримтад болон уран сайхны кино хийдэг аж ахуйн нэгж юм. А/75 тоот захирамжаар баталсан 8,5 сая төгрөг тендергүйгээр шууд зарлагдсан нь эргэлзээтэй. 
  • "Бишрэлт" ХХК нь зочид буудал, бар, рестораны үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжид түрээс, арга хэмжээний 13 сая төгрөгийн зардал тендергүйгээр  зарлагдсан нь бас л эргэлцээтэй. 

 

  • Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Б.Туул даргаа УИХ-аар баталсан хууль, Засгийн газрын 43-р тогтоолыг үл хайхарч татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, жилийн эцэст хүний чөлөөг харж гүйлгээ хийсэн нь эрх ашиг уу, эрх мэдэл үү Төрийн мөнгө уйлдаггүйн тод жишээ энэ биш гэж үү...

 Цагаан дээр хараар бичсэн хуулийг УЛАНДАА ГИШГЭЖ ЦАГААНДАА ГАРАХ эрх танд бий юу? 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.8.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.