Х.БОЛОРЧУЛУУН сайдаа ОХУ-аас 9,7 тэрбумаар УЛААН БУУДАЙ худалдан авах мөнгө бага мөнгө биш
Сэдэв, асуудал
/
2023-04-04
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Х.Болорчулуун сайд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дугаар А/36 тоот тушаалаар Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн 2023 оны худалдан авах ажиллагаанд 34,848,289,400 төгрөгийн төсвийг баталснаас 9,7 тэрбум төгрөгөөр  ОХУ-аас үрийн улаан буудайг худалдан авахаар баталжээ
Тэрээр Х.БОЛОРЧУЛУУН сайд хэлэхдээ дотооддоо хэрэгцээтэй 393,000 тонн улаан буудайг хүлээж авсан. ОХУ-аас шаардлагатай тохиолдолд багахан хэмжээний улаан буудайг худалдан авч магадгүй хэмээн хэлсэн. Тэгвэл Х.Болорчулуун сайдын хувьд 9,7 тэрбум төгрөг бага хэмжээний мөнгө бололтой.
 
 
Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн 2023 онд 34,848,289,400 төгрөгийн худалдан авах төлөвлөгөөг шинэхэн дарга Б.Цогтсаранд даалгажээ. Үүнээс 9,7 тэрбум төгрөгөөр ОХУ-аас үрийн улаан буудайг худалдан авахаар төсөвлөжээ.
No description available.
 

 

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн А/36 дугаар тушаалын хавсралт

No description available.

No description available.

No description available.

Б.Цогтсаран даргаа 9,7 тэрбум төгрөгийг үрийн улаан буудайг худалдан авахаар шилжүүлсэн үү? Аль эсвэл хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан уу? Хөдөө аж, ахуйг дэмжих сангаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын хөтөлбөр арга хэмжээ гэсэн утгатай 9,7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь Тариаланчидыг үрийн улаан буудайгаар хангах нэрийн дор татвар төлөгчдын мөнгийг үнэгүйдүүлж сайд, дарга нар хувьдаа завшсан юм биш биз!!!

Х.Болорчулуун сайд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-аас нэмж улаан буудай авахгүй. Бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэдгээ хэлж байсан боловч он гарснаар хэлсэн үгнээсээ буцаж гадаадаас 9,700,000,000 төгрөгөөр импортын үрийн улаан буудайг худалдан авахаар баталсан бололтой.

No description available.

Сайд дарга нараа хэлсэн үг, хийсэн үйлдэл тань зөрчилдөөд байна. 

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ... ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.