Татвар төлөгчдийн 2,2 тэрбум төгрөгөөр 16 автомашин худалдан авах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-06

Улс оронд тохиолдсон байгалийн хүнд хэцүү саад бэрхшээлийг даван туулахад зайлшгүй шаардлагатай учраас улсын нөөцийг бүрдүүлдэг. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн төлсөн 2 тэрбум 248 сая төгрөгөөр 16 ширхэг суудлын автомашин худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал, LandCruiser 76, 78-тай дүйцэхүйц хэмжээний хүчин чадалтай, бензин боло дизель хөдөлүүртэй нийт 16 ширхэг туулах чадвар өндөртэй суудлын автомашиныг худалдан авахаар болжээ.

УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар МАШИН ХУДАЛДАН АВАХЫГ хориглосон. Түүнчлэн олноор нь худалдан авч нөөцлөхийг ч хориглоод байгаа хэдий ч Онцгой байдлын газар ийнхүү хүч түрэн тендер зарлаж, төрийн хуулийг зөрчиж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.