ТӨЛӨВШӨӨГҮЙ ХАМТ олноо татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖУУЛЖ, СУРГАХ шаардлага байхгүй шүү дээ Г.Болорсүх даргаа!
Сэдэв, асуудал
/
2023-04-06

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхийн тушаалаар нийгмийн  даатгалын ажилтнуудын сэтгэл зүй эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Цөм сургалт судалгааны төв” тэй хамтран сургалт зохион байгуулсан байна. Гэтэл уг сургалтын төв нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын  хуулийн этгээдийн мэдээллийн сангаас хайгаад мэдээлэл олдсонгүй!!

Эндээс дүгнэвэл Г.Болорсүх тэргүүтэй тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд өөрийн танил тал, найз нөхдөөрөө дамжуулан төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хардаж болохоор байна!!!

Гэвч энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориотой зүйл. Монгол төрд төлөвшсөн, ёс зүйтэй, ур чадвартай хүн ажиллах тухай олон жил ярьж байгаа ч Нийслэлийн нийгмийн даатгалын салбарт ур чадваргүй, ёс зүйгүй хүмүүс байдгийг Г.Болорсүх даргын тушаалаас харж болохоор байна. Энэ үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.1.3.үр ашигтай байх; 4.1.5.ил тод байх; 4.2.7.аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх; 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх заалтуудтай нийцэхгүй байгаа юм.

Тухайн байгууллага хэчнээн ажилтантай, тэднээс хэдийг нь, хэчнээн төгрөгийн зардлаар сургаж, ТӨЛӨВШИЛ ОЛГОСОН нь тодорхойгүй байна.  Энэхүү хууль бус тушаал шийдвэр нь Төрийн албаны тухай, төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудтай тус тус зөрчилдөж байгаа юм.  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулиар Г.Болорсүх даргын гаргасан тушаалын санхүүгийн зарцуулалт бүгд ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ.

Төрийн хуулийг хэрэгжүүлж чадахгүй юмаа гэхэд ядаж  ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ, ИЛ ТОД ЗАРЦУУЛДАГ баймаар байна! Г.Болорсүх даргаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.172.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.