М.ПҮРЭВНЯМ: АНУ-д эх орноо төлөөлөн "ЛЕГОНЕР ГАГНУУРЧНААР" ажиллаж байснаараа БАХАРХДАГ
Ярилцлага
/
2023-04-06
Сайн байцгаана уу? үзэгчдээ “Улстөрч мн” сайтаас бэлтгэн хүргэдэг “эгэл амьдрал” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор  гагнуурчин М.Пүрэвням оролцож байна. Тэрээр АНУ-ын Гуамын арал, Сайпаны арал, Маршаллын арал гэх арлуудаар EXXОN MOBIL-н салбарт нефть хадгалдаг танк савны гагнуурчнаар ажиллаж Монгол улсадаа цахилгаан гагнуураараа VI-р зэрэг, Аргоноороо V-р зэрэг,  хагас автомат чиглэлээр V, VI-р зэрэгтэй хэмээн ярьлаа

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцлах боломж олгосон танд баярлалаа.

Сайн байна уу?

Та өөрийгөө таницуулаач аль нутаг усны хүн бэ?

Намайг Миеэ овогтой Пүрэвням гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Ёсөн хүүхэдтэй айлын дээрээсээ долоо дах хүүхэд.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Та гагнуур гэх мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

Намайг хүүхэд байхад манай ах гагнуур хийдэг байсан. Тухайн үед ээж минь дархан хүн бурхан ухаантай гээд л тэр үеийн хүмүүс чинь гануурчидыг шүтдэг, дээдэлдэг ёстой мундаг гээд л гагнуурчин хүн ёстой ховор мэргэжилтэй гэж ярьдаг байсан.  Заримдаа ахын маань нүд улайгаад өвдчихсөн байгааг нь харахаар аймар санагддаг. Гагнуурчин гэдэг мэргэжлийг хэцүү хэрнээ сонирхолтой л гэж боддог байсан. Жоохон байхдаа дүү нартайгаа аягүй их нуугдаж тоглодог. Ихэнхдээ төмөрний ард орж  нуугддаг байсан. Нуугдсан хүүхэд чинь энд байгаа юмаа ажиглана. Тэнд төмөрний аягүй гоё оёдол байсан. Тэр оёдолыг хараад хумсаараа маажиж үзээд  энэ төмрийг одоо яаж ийм гоё жирийтэл оёчихдог юм бол оо ийм хатуу юмыг гайхаж боддог байсан. Тэр ерөөсөө санаанаас гардаггүй. Тэгээд л гагнуур гэж тийм л юм байдаг юм байна гэж бодож байснаас биш гагнуурчин болно гэж мэддэггүй. Солонгост очоод усан онгоцны үйлдвэрт цэвэрлэгч хийгээд том хувин барьчихсан гагнуурчдын үлдэгдэл, хаягдал баасыг чинь цэвэрлэхээр хүнд тэгээд л гараа сарвайтал дэрсэн том шүүртэй явдаг. Тэгээд л гагнуурчид чинь хэн гэдэг нь танигдахын аргагүй багын цаана байгаа юм чинь энд тэндгүй утаа манараад байдаг. Гагнуур хийх сонирхол төрсөн нь юу вэ гэвэл хоолны цаг болсон чинь нээх айхтар арьсан хувцасны цаанаа аягүй хөөрхөн Хятад хүүхэн байж байсан. Хувцсаа тайлсан чинь гайхаад хөөх ийм хүн одоо эмэгтэй хүн гагнуур хийдэг юм байна гээд сонирхож харж байлаа. Тэгээд л тэр хүнийг чинь ажиглаж эхэлсэн. Тэгсэн арьс, хуруу гар нь аятайхан байна.

Өмнө нь гагнуурчин мэргэжлийг юу гэж боддог байсан бол мөн бодол нь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Гагнуурчин гэх мэргэжлийг чинь нүүр ам нь түлэгдээд л нүд нь өвдөөд хэцүү, дандаа л эрэгтэй хүмүүс хийдэг гэж бодож байсан. Тэр эмэгтэйг хараад л би ер нь яагаад хийж болохгүй гэж гагнуур хийж болох юм байна гэж бодож эхэлсэн.

Таныг гануур хийнэ гэхэд ар гэрийхэн, ахан дүүс нь яаж хүлээж авсан бэ?

Түрүүн хэлсэнчлэн ах минь гагнуур хийдэг гэж хэлсэндээ. /Инээв/ Миний дүү ёстой мундаг шүү гэдэг. Одоо бол энд тэнд ажил хийгээд очихоор хүүе эмэгтэй гагнуурчин юм уу гээд хүлээж авах нь их гоё байдаг. Гагнуур хийж байгаа хүн бол гардаа маш их хайртай байх ёстой. Их нарын мэргэжлийн ажил шүү дээ. Одоогийн байдлаар гурван төрлөөр гагнаж байгаа. Тэгээд удахгүй яваандаа маш олон сурах гагнуурууд их байгаа. Завсаргүй ажил хийнэ. Өглөө гараад орой түгжрэлдээ явсаар байгаад арван цаг өнгөрөөж гэртээ орж ирнэ. Ингээд амарч чадахгүй яваад л, яваад л байдаг нэг л мэдэхэд хасах руугаа орчихсон байдаг. Унаж байсан унаагаа зараад гадагшаа явах хэмжээнд хүрчихдэг. Энийг гайхдаг хөдөлмөрлөж байгаа хүмүүс чинь ядаж сайхан боломжтой болчихсон байх ёстой.

Гурван төрлөөр гагнадаг гэлээ. Та олон улсын тэмцээнд оролцож байсан уу? Дэлгэрэнгүй ярьж болох уу?

Бололгүй яахав. АНУ-ын компани гагнуурчдын шалгаруулалт зарлаад тэрхүү тэмцээнд оролцоод Гуамын арал, Сайпаны арал, Маршаллын арал гээд тэр арлуудаар EXXОN MOBAIL-н салбар нөгөө нефть хадгалдаг танк сав байдаг тэрний гагнуурчнаар явж байсан. Тэгээд тэнд чинь очоод нэг жил ажилчихаад ирсэн. Олон газрын гагнуурчидтай ажиллаж байсан. Ер нь бол орон орны л гайгүй гагнуурчид гэдэг нь л ирдэг юм байна лээ. Тэгээд сонирхолтой нэлээн туршлагаждаг. Төрөл болгоноороо зэрэгтэй. Монгол улсад  би цахилгаан гагнуураараа VI-р зэрэгтэй. Аргоноороо V-р зэрэгтэй. Тэгээд хагас автомат нь ижилхэн V, VI-р зэрэгтэй. Надад таниар заалгая эсвэл одоо хүүхдээ дагуулаад сургая гэсэн хүсэлтүүд маш их орж ирдэг. Ихэвчлэн 18-23 насны залуучууд хүүхдүүд аягүй их тийм сонирхдог юм байна л даа. Яагаад гэвэл гагнуурчин мэргэжлийг их сонирхож байна шүү дээ. Тэр хүүхдүүддээ шинэ үедээ хандаж хэлэхэд хамгийн түрүүнд гагнуурын аюулгүй байдал, эрүүл мэнддээ маш сайн анхааралтай. Эхнээсээ баг, хамгаалалтаа хэрэгжүүлээд сурчих хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Тэрнээс биш одоо би гагнуурыг хийхээр яах бол нүүрний арьс түлэгдэх болов уу хэцүү гээд охдууд тэгдэг шүү дээ. Эхнээс нь хамгаалаад хэрэглэчих юм бол ямар ч аюул байхгүй. Ер нь бол хүнд нөхцөлийн ажилдаа ордог л доо. Гэхдээ хамгаалаад хийж байхад сонирхолтой гоё ажил шүү.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.