GIRLS ХАМТЛАГ: "Кино дүрийн сонгон шалгаруулалт" бол бидний КАРЬЕР-аа эхлэх эхний шат болсон
Ярилцлага
/
2023-04-06
Манай орны урлагийн тайзнаа нэгэн охидын хамтлаг төрөн гарсан нь "Girls" олон ангит киноны гуравдугаар бүлгийн сонгон шалгаруулалтаас төрсөн "Girls" Хамтлаг юм.Тэдний ойрын зорилго нь хоёрдох уран бүтээлээ ажилттай дуусгах бол холын зорилго мөрөөдөл нь дэлхийн тавцанд өөрсдийн уран бүтээлээ туурвих билээ

Сайн байцгаана уу? Girls хамтлаг байна. Girls олон ангит кино пробнд 300-400 хүүхэд ирсэнээс 20 хүүхэд дүрийн сонгон шалгаруулалтанд тэнцээд тэр дундаасаа Girls хамтлагийн гурав нь бид гурав болж шалгарсан. Ер нь би ч гэлтгүй манай хоёр ч бас хэлэхийг хүсэж байгаа байх бид гурвын мөрөөдлийг манай showbox-ийн ах эгч нар маань биелүүлж өгч байгаа. Хайртай шүү. Ойрын зорилго бол бидний хоёрдох дуу байгаа. Бараг сарын дараа гарахаар төлөвлөгдөж байгаа. Холын зорилго гэх юм бол Монголдоо төдийгүй гадаадад уран бүтээлээ туурвиж явахыг хүсдэг. Ирээдүйд давхар хажуугаар нь мэргэжил сонгоод явсан ч гэсэн аль болох career-аа хөөгөөд та нарыгаа уран бүтээлээр таслахгүй байхыг хичээнэ ээ. Хүн болгон дэлхийд давтагдашгүй цор ганц дахин давтагдашгүй хувилбар тийм учраас өөрийн хийхийг хүссэн зүйлээ эрч хүч энерги дүүрэн байгаа дээрээ бүх зүйлээ хийгээд өөрийгөө сорьж үзээсэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.