Монголбанкны удирдлагууд 160 саяар “В” байраа засварлаж, 69 саяар ЛИЦЕНЗ худалдан авах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-08

Хэдхэн жилийн өмнө гадны зээл тусламжаар Монгол улсад анх удаагаа өндөр шилэн барилгатай болсон төв банкныхан татвар төлөгчдийн 160 сая 200 мянган төгрөгөөр “В” байрны лобби хэсэг, жингийн өрөөгөө засварлах, 69 сая 447 мянга 700 төгрөгөөр “Аюулгүй байдлын төхөөрөмжийн лиценз нийлүүлэх” тендерүүдийг тус тус зарласан байна.

Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн 7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно гэсэн заалттай зөрчилдөж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.71.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.