Ч.НОМИН сайд ээлжийн амралтын мөнгөө 1,5 ДАХИН НЭМЖ авчээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-09

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн 2022 онд төрийн ажилд дарагдаад амрах ч завгүй байсан бололтой. Учир нь түүнийг ээлжийн амралтаа биеэр аваагүй учир цалинг нь 1,5 дахин нэмэгдүүлж дээд байгууллагын зөвшөөрөлгүй олгосон зөрчлийг АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС  гаргажээ.

Түүнчлэн Соёл урлагийн салбарын бодлого шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх, нэвтрүүлэг бэлтгэхэд 15 сая 753 мянган төгрөг зарцуулсан бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин тояота кроун, форд эскад зэрэг тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа, хэлэлцүүлэг хурал зөвлөгөөний үеэр катерингийн үйлчилгээнд төсвөөс 6 сая 800 мянган төгрөг зарцуулсан, нийтдээ  51 сая 998 мянган төгрөгийн санхүүгийн зөрчил үүсгэсэнг илрүүлсэн байна.

Мөн хэрэггүй, олон нийтийн ашиг сонирхолд нийцээгүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарлагадаж байгаа нь харамсалтай. Тухайбал Япон улсын мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг дахин хийлгэхэд татвар төлөгчдийн 239 сая төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна.

Энэ мэтээр цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчиж байгаа СОЁЛЫН САЙДАД хариуцлага тооцож чадах уу? Д.Амарбаясгалан сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.106.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.