Г.ХАЖИДМАА: Монгол улсын баялаг "ГАНЦ НҮҮРСЭЭР" дуусахгүй
Ярилцлага
/
2023-04-09
Монгол улсад ар зээлгүй хүн гэж алга

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе

Баярлалаа

Таны хувьд хувьцааг олгохийг шаардан жагсаал, хэвлэлийн бага хурал нэлээдгүй хийсэн. Таны хувьд хувьцааны мэдлэг мэдээлэл хэр байгаа вэ?

Ерөнхийдөө нүүрсний хулгайтай холбоотойгоор хувьцааг ил тод болгох ёстой юм байна. Жил болгон хувьцааны ногдол ашгийг иргэн бүр авах ёстой юм байна гэдэг байх сууриас хандаж эхэлсэн. 1072 хувьцааг Монголын бүтээн байгуулалтад зарцуулж байгаа гэж бодож явсан чинь нүүрсний хулгайтай холбоотойгоор гарч ирсэн. Өнөөдөр монгол улсын баялаг вагон вагоноор, машин машинаараа урсан гарч буй үүний зэрэгцээ шуудай, шуудайгаараа мөнгө орж ирж байгаа. Монгол улсын баялаг ганц нүүрсээр дуусахгүй билээ. 1072 хувьцааны ногдол ашгийг ард иргэддээ цаг тухайд нь өгч байсан бол алт, зэс бусад баялгаа ухаад байх шаардлагагүйгээр монгол улсад зуу зуу сургууль,цэцэрлэг, үйлдвэр барих нөөц бололцоо байсан. Үүнээс харахад төр засгийг ямар хэмжээнд, яаж удирдаж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

Гарц гаргалгаа нь таны бодлоор юу байна вэ?

Иргэд өнгөрсөн хугацаанд маш хүнд хэцүү амьдралыг тууллаа. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн амьжиргаа үнэхээр доройтсон. Бусад улс оронд иргэдийнхээ дансанд бэлэн мөнгө хийж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж байсан. Харин монголд эсрэгээрээ иргэдийн амьдрал улам доройтлоо. 2019 онд нийт хүн амын 40 хувь нь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс нийт хүн амын 75 хувь нь нэн ядуу болсон талаар зарлаж байна. Энэ бол засаг удирдаж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байгаагийн шинж. Тиймээс Монгол Улсын иргэн бүрд, ногдол ашиг олго. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тухай хуулиараа угаасаа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Иргэн бүр хувьцаа эзэмшигч учраас ногдол ашгийг бүтнээр нь өгөх боломжтой гэж харж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.170.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.