“ЦЕМЕНТ ШОХОЙ”-н захирал Л.НАРАНБААТАР 1.1 ТЭРБУМЫН үргүй зардал гаргаж УЛСЫГ ХОХИРОЛД оруулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-09

Хувийн хэвшилд ашигтай ажиллаж байсан “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр ХК-ийн захирлаар АН-аас нүүр буруулж МАН-д шигдэж очсон “оймс” хэмээх Л.Наранбаатар удирдаж буй. Мордохын хазгай гэгчээр шинэхэн дарга Л.Наранбаатар ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН хамаг техникийг эвлэх хэмжээний үүрэг өгч, Дарханы зам нэг хэсэг цементгүй болсон. Энэ мэтээр улсад хохирол, гэмтэл саатал учруулсан тэрбээр 2022 оны АУДИТЫН шалгалтад бүдэрч, тааруухан үнэлгээ авчээ.

Тодруулбал, “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувийн зардалд 6,4 сая төгрөг, Улаанбаатар хот дахь оффисийн үйл ажиллагаанд тусгагдаагүй 26 сая 950 мянган төгрөг, хайрхан тахисан, бумбын ёслолд оролцсон 5,9 сая, Хөтөлөөс Улаанбаатарын чиглэлийн томилолтын зардалд 7,7 сая, хор саармагжулуах бүтээгдэхүүний зардалд 11 сая гэх зэргээр нийт 58 сая төгрөгийн үр ашиггүй зардал гаргасан болохыг АУДИТЫН байгууллага тогтоожээ.

Бараа материалын дансанд 816 сая 915 мянган төгрөгийн үнэ бүхий яаралтай ашиглахгүй худалдан хийж зарцуулаагүй их хэмжээний үлдэгдэл үүсгэсэн. Гүйцэтгэх захирал болон газар, хэлтсийн дарга нар 7 хүн Дархан-Уул аймагт амьдрах байр түрээслэж 40 сая төгрөгийг байгууллагаас гаргуулсан, Улаанбаатар хот дахь компанийн төлөөлөгчийн газарт БӨБЗГ-т зөвшөөрөлгүй 206,4м2 талбай бүхий байрыг 1м2 талбайг 66 мяган төгрөгөөр үнэлж түрээслэн 53 сая 712 мянган төгрөгийн илүү зардал гаргасан.

Компоаниас эдийн засгийн форумд зориулан 66,1 сая, урлагийн наадамд 10 сая, хөл бөмбөгийн талбай тохижуулахад 25,6 сая, 3х3 сагсны талбайн тохижилтод 22,3 сая, Сэлэнгэ аймгийн жудо бөхийн холбоо, 2-р цэцэрлэгт, Орхон сумын ЗДТГ зэрэгт 26,1 сая, барилгачдын баярт 33,1 сая, хүлээн авалтад 14 сая нийт НЭГ ТЭРБУМ 109 САЯ 238 МЯНГА 783 төгрөгийн тэвчиж болох зардал гаргаж улсын мөнгийг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН болохыг тогтоожээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.