Т.БАДРАХБАЯР дарга “Хөдөлмөрийн хувийн бирж”-үүдийг 139 сая төгрөгөөр санхүүжүүлжээ!!
Сэдэв, асуудал
/
2023-04-09
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Т.Бадрахбаяр даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дугаар А/49 тоот тушаалаар Хөдөлмөрийн хувийн биржүүдийн 2023 оны 01,02 дугаар сарын санхүүжилтийг хавсралтаар баталж санхүүжилт олгоход шаардагдах 01 дүгээр сарын 56,197,650 төгрөг, 02 дугаар сарын 82,851,575 төгрөгийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн сангийн батлагдсан хөрөнгөөс олгохыг Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан ахлан мэргэжилтэний үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Билэгмаад, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, санхүү, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганбатад тус тус даалгажээ.
 

No description available.

2023 оны 01 дүгээр сарын Хөдөлмөрийн хувийн биржүүдийн санхүүжилтыг доорх байгууллагад тус тус олгожээ

Төсөвт нийт 56,197,650 төгрөг зарцуулагджээ. Үүнд

- Итгэлт Бүтээмж ХБ 197,730

- Жоб Көүчинг ХБ 394,110

- И Эм Технологи ХБ 1,700,275

- Дорнын нинж төгөлдөр ХБ 0

- Жимбэгэр хайрхан ХБ 0

- Чадамж боломж ХБ 0

- Трипле Эклант ХХК Дэвжих ХБ 559,110

- Арвин Эрдэнэ ХБ 17,476,670

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ХБ 559,110

- Ви Эс Эм ХБ 3,130,950

- Агаар мандал орчин ХБ 919,140

- Далай мод зууч ХБ 701,840

- Мэргэшсэн мэргэжил ХБ 1,830,015

- Ирмүүн төгс ХБ 1,382,760

- Монголын хараагүйчүүдын үндэсний холбоо 274,325

- Карьер хөгжлийн төв ХБ 660,000

- Хөдөлмөрийн Хөтөч ХБ 1,229,570

- Их үйлсийн бүтээмж ХБ ,489,800

- Монголын хүний нөөцийн менежментийн холбоо ХБ 921,840

- Шинэ хөгжлийн Түлхүүр ХБ 720,060

- Мөнх оюуны холбоос ХБ 409,125

- Монгол хүн хөгжлийн тулгуур ХБ 5,460

- Хичээнгүй ирээдүйн гэгээ ХБ 1,544,85

- Оюуны чадамж, хагуил ХБ 919,140

- Монголын ахмадын холбоо ХБ 310,935

- Анар Албар ХБ 1,489,215

- Бодит Үнэлэмж ХБ 1,524,645

- Эл Эй Энд Си ХБ 3,614,140

- Шинэ зууны тэргүүн манлайлагч ХБ 556,410

- Сонор едүкейшн ХБ 1,701,960

- Дарь Овооны Эзэд ХБ 3,502,110

- Сантайн сервис ХХК 3,587,820

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн А/49 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
No description available.

Төсөвт нийт 82,851,757төгрөг зарцуулагджээ. Үүнд

  • Агаар мандал орчин 4,718,865
  • Сантайн Сервис ХБ 4,996,395
  • Жимбэгэр хайрхан ХБ 0
  • Карьер Хөгжлийн төв 196,380
  • Жоб Көүчинг ХБ 1,564,800
  • Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ХБ 2,700,230
  • Трипле эклеат Дэвжих ХБ 3,190,000
  • Шинэ хегжлийн түлхүүр ХБ235
  • Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний тов 327,300
  • Ви Эс Эм ХБ 867,515
  • Хөдөлмөрийн Хоточ ХБ 887,760
  • ЭМ Технологи ХБ2,715,920
  • Дорнын нинж төгөлдөр ХБ 0
  • Чадамж боломж ХБ 12,807,070
  • Оюуны чадамж ХБ 624,570
  • Арвин эрдэнэ ХБ 10,979,585
  • Их үйлсийн бүтээмж 3,647,545
  • Эл Эй Энд Си ХБ 2,861,180
  • Бодит үнэлэмж ХБ 10,073,265
  • эх онол ХБ 192,500
  • Мэргэшсэн мэргэжил ХБ 2,573,190
  • Шинэ зууны тэргүүн манлайлагч ХБ 807,285
  • Монголын ахмадын холбоо ХБ 163,650
  • Монголын хүний нөөцийн менежментийн холбоо 954,570
  • Ирмүүн тегс ХБ 1,732,500
  • Итгэлт бүтээмж ХБ 1,137,285
  • Дарь овооны эзэд 916,440
  • Хичээнгүй ирээдүйн гэгээ ХБ 4,187,760
  • Анар Алдар ХБ 3,640,460
  • Амжилт боломж гарц ХБ 2,749,320

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн А/49 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

No description available.

Эрхэм хүндэт дарга нараа сар болгон Хөдөлмөрийн хувийн биржүүдийн сарын санхүүжилтэд 50-80 сая төгрөгөөр нь олгосоор төсвийн мөнгө тоглоом боллоо.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Т.Бадрахбаяр даргаа Хөдөлмөрийн хувийн биржүүдийн 2023 оны 01,02 дугаар сарын санхүүжилтийг хавсралтаар баталж санхүүжилт олгоход шаардагдах 01 дүгээр сарын 56,197,650 төгрөг, 02 дугаар сарын 82,851,575 төгрөгийн санхүүжилт үр дүнгээ өгсөн үү гэдэг тун эргэлзээтэй байна.  

Хөдөлмөрийн хувийн биржүүдийг санхүүжүүлснээр хэчнээн иргэн ажилтай, орлоготой болсон бэ? Эрхэм даргаа Нүглийн нүдийг гурилаар хуурч, татварын мөнгийг үр ашиггүй зарцуулсныхаа ҮР ДҮНГ олигтойхон мэдээлэхгүй бол хожим өөрт чинь л ХАЛТАЙ ШҮҮ эрхэм ноён Т.Бадрахбаяр даргаа!!!

Шинэхэн сайд Х.Булгантуяа та үүнд анхаарлаа хандуулаарай!!!

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.198.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.