ЗТХЯ-ны Төрийн нарийн С.Батболд ТӨРД 30 САЯЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН уу?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-11

Дарханы замын тендерийг будлуилж бүтэн таван жил гацаасан Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагууд 2021 онд нэлээд маапаантай ажилласаныг Аудитын газраас тогтоосон байдаг. Тодруулбал өмнөх оны аудитаар илрүүлсэн төрд учруулсан 30 сая 311 мянган төгрөгийг буруутай этгээдээр төлүүлээгүй бол Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчсөн 56 сая 373 мянга 460 төгрөгийн хөрөнгө бүртгэж, зардлыг ангиллын дагуу бүртгээгүй. Түүнчлэн 81 албан хаагчид 30 сая 300 мянган төгрөгийн тусламжийг ХАВТГАЙРУУЛАН олгосон байна.

Дээрх алдаа зөрчлийг арилгахыг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бигийн дарга С.Батболдод ДААЛГАСАН ч тэрбээр ТӨРИЙН АУДИТЫН байгууллагын албан шаардлагыг үл биелүүлэхийн сацуу өөрөө төрд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна.

Аливаа яамны Төрийн нарийн бичгийн дарга нь боловсон хүчний бодлогоо тодорхойлж хүнийг ажлаас халах, ажилд томилох, цалин урамшуулал олгох эсэхийг шийддэг албан тушаалтан юм.  Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нь 2019 оны 01 дүгээр сарын 10-нд томилогдсон бол лав 30 сая төгрөгийн хохирол учруулсан болж таарах нь!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.