Ү.ОЮУНЗУЛ: KFC LAND аз жаргалын хотхонд хөшөө дурсгал барихгүй
Ярилцлага
/
2023-04-11
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр дараах мэдээллийг өглөө:
Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр тохижуулалт хийх саналаа 2014 оноос хойш өгч, одоо ажил нь эхэлжээ. Ногоон байгууламж сүйтгэхгүй, харин зориулалтын ногоон зүлэг байршуулахаар тохиролцсон

KFC компани нь 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт бүтээн байгуулалтын ажлыг манай талбай дээр хийе гэсэн хүсэлтийг тавьж, тухайн төслөө бичиж хөрөнгөө босгож явсаар байгаад 2021 оос эхэлж энэхүү төслийг манай талбай дээр хэрэгжүүлэх, манай төлөвлөлтийн дагуу тохижилт хийх даалгавартай талбай дээр буюу 1,1га талбай дээр 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож хүүхэд, залуучууд, гэр бүл, ахмадуудад зориулсан зөвхөн тохижилтын ажил хийх юм.

Ocean (@19jsbjv) / Twitter

Энд хууль, дүрэм зөрчсөн ямар ч худалдаа үйлчилгээ нэгдүгээрт байхгүй, хоёрдугаарт ямар ч хөшөө дурсгал байхгүй. Энийг бид нар анхнаасаа ярилцаж, гэрээ байгуулахдаа энэ бүхийг тохирсон. Энэхүү ажил 5 сарын 20 гэхэд хийгдэж дуусна. Ажил эхэлчихсэн байгаа. Энэхүү ажлыг яагаад шахуу хийж байгаа вэ гэхээр тухайн KFC компанийн 10жилийн ой болж байгаатай холбоотойгоор дэлхийн маш олон байгууллагаас KFC-ийн эрх авсан компаниудын төлөөлөл болох олон гадны зочид ирэх юм. Дээр нь бид үнэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нийслэл улсын төсөв хэцүү байгаа гэдэг утгаараа тохижилт бүтээн байгуулалтын ажил сүүлийн хэдэн жил, 2016 оноос хойш төдийлөн хийгдээгүй. Хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, спортын талбай чанар өнгө үзэмж муудсаныг ард иргэд бүгд мэдэж байгаа. Тийм байхад энэ компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2.5тэрбум төгрөгийг өөрсдөө гаргаад хийж өгөөд энийгээ эргээд 5 сарын 20, 6 сарын 1н гэхэд бараг нийслэлийн өмчид бүртгүүлээд хүлээлгээд өгөх ийм процесс явж байгаа. Тэрнээс сошиалаар яваад байгаа ямар ч ашиг сонирхол, хууль дүрэм зөрчсөн юм байхгүй. Дээр нь ногоон байгууламж огт сүйтгэхгүй эсрэгээр нь сүүлийн үеийн олон улсын стандартад нийцсэн маш том зүлэгтэй талбай хийж өгч байгаа дээр нь маш олон мод тарьж өгөх ийм процесс дунд нь явж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.