Төсвийн МӨНГӨ УЙЛДАГГҮЙ учраас Төрийн нарийн ХЯЗГААРГҮЙ ЦАЦДАГ байх!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-12

Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 183 сая төгрөгөөр ӨРГӨМЖЛӨЛ, ҮНЭМЛЭХ хэвлүүлэхэд 14 сая 110 мянга,  ЭНГЭРИЙН ТЭМДЭГ хийлгэхэд зургаан сая, модон хувин нийлүүлэхэд 22 сая, шагналын уут нийлүүлэхэд 9 сая, тууз үйлдвэрлэхэд 11 сая, цом нийлүүлэхэд 8,9 сая, саальчны цом 7,8 сая, мөнгөн аяга 78 саяар гарын бэлэг 18 сая, гарын бэлэг 7,1 саяар тус тус хийлгэх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчдад 326 сая, улсын аварга тариаланч хамт олонд олгох мөнгө гэж 123 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ төрийн хэмнэлтийн хуулийг үл хэрэгжүүлж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгаа хэрэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.52.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.