Б.НАРАНТУЯА даргаа! Татвар төлөгчдийн мөнгийг ЗОЧИД БУУДАЛ, ХООЛ УНААНД зарцуулах эрх ТАНД БАЙХГҮЙ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-14

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, хэдэн эмч сувилагчдын нэр барьж төсвийн мөнгө зарлагадсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1.чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

Улаанбаатар хотод Япон улсын Зочин профессор урьж ажиллууах, сургалт зохион байгуулсан байна. Ингэхдээ тухайн эмчид зориулан төсвөөс 14 сая төгрөгийг зочид буудлын зардалд 9 сая, хоолны зардалд 2,5 сая, авто машины түрээслэхэд 750 мянга, хөтөч, орчуулгад 1,5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан.

Төрийн хууль, Засгийн тогтоолыг зөрчиж татвар төлөгчдийн мөнгийг ЯПОН ЭРДЭМТНИЙ ЗОЧИД БУУДАЛ, УНАА, ХООЛОНД зарцуулж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.