Хүүхдүүд ЭМНЭЛГИЙН КРИДОРТ хэвтэж байхад С.ЭНХБОЛД сайд ТЭРБУМ орчим төгрөгөөр "ГАРАА УГААЖЭЭ"!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-14

Эрүүл мэндийн сайдын багцад “Эрүүл мэндийг дэмжих сан” гэж бий. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой сан юм. Өнгөрсөн онд тус сангийн санхүүжилтээр 29 төрийн бус байгууллага, 19 төрийн байгууллага нийт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэдгийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Энхболд олон нийтэд мэдээллэж байв.

Гэвч иргэд эрүүл мэндийн талаар төооөөс баталсан хууль тогтоомжийг мэдэхгүй, тусламж үйлчилгээгээ ч авч чадахгүй байгаа нь бодит дүр зураг юм. Тэгвэл эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 12 сарын 07-ний өдөр 06 тоот “Жагсаалт батлах тухай ”тушаал гаргаж нэр бүхий 25 байгууллага, аж ахуйн нэгжийн төсөлд 963 сая 96 мянган төгрөгийг олгосон байна. Үүнд Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, ХӨСҮТ, АШУҮИС тэргүүтэй цөөн хэдэн төрийн байгууллага багтсан бол "JCI", "Монголын эмэгтэйчүүдийн холбоо", "Даяарчлал цахим эмч" ТББ, "Мэдээллийн урсгал" ТББ зэрэг нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд 2022 оны 12 сард санхүүжилт олгосон байна!!!

Гэвч дээрх байгууллагуудын мэдээллүүд хаагуур ямар сувгаар иргэдэд хүрч, иргэд ямар мэдээлэл авсан, хэрхэн үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байна. Энэ мэтээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үр ашиггүй зарцуулж, МАН-ын дэргэдэх байгууллагуудыг төсвийн мөнгөөр угжиж байгаа нь ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ бөгөөд ТӨРИЙН ХЭМНЭЛТТЭЙ ХАРШИЛДАЖ БАЙНА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.135.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.