ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН нэр барьж ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГААС авсан 66 сая төгрөг эмэгтэйчүүдэд ХҮРСЭН ҮҮ!!!
Г.Золбаяр
Сэдэв, асуудал
/
2023-04-15

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо гэж 100 орчим жилийн түүхтэй нэгэн УЛСТӨРИЙН НАМЫН дэмжлэг, санхүүжилттэй нэгэн байгууллага бий. Энэ холбооны Ерөнхийлөгч нь МАН-аас 2020 оны улстөрийн сонгуульд Орхон аймагт нэр дэвшээд бүдэрсэн Б.Оюунгэрэл гэгч эмэгтэй юм. Нийгэмд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийллийн золиос болж байхад хамгаалах, дуугарах ёстой холбооныхон нь ус балгасан мэт таг чимээгүй суудаг. 21 аймагт салбар зөвлөл байгуулаад ч тусыг эс олов. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарах нь бүүхэл ам ангайж ч чаддаггүй тус холбооныхон ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС шимэгчилж, чимээгүйхэн хуваагаад идчихдэг бололтой.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын багцад байдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН”-ийн мөнгөнөөс “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” гэх төсөл хэрэгжүүлнэ гээд 66 сая 500 мянган төгрөгийн санхүүжилтийг 2022 оны 12 сарын эхээр авсан байна. Аливаа төрлийн сангийн мөнгөний бүрдүүлэх эх үүсвэр нь татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс бүрддэг. Тэгвэл эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд дээрх мөнгийг ямар ажил үйлчилгээнд зарцуулсан, хичнээн эмэгтэйг ХАВДАРГҮЙ БОЛГОСОН нь тодорхойгүй, үр дүн ҮГҮЙ байна.

Эрхэм Б.Оюунгэрэл даргаа!! Эмэгтэйчүүдийн нэр барьж ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ХУМСЛАХАА хэзээ болих вэ!! Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-г шүүж үзэхэд “Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаална” гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2009 оны 11 сарын 30-нд бүртгүүлсэн. Эцсийн өмчлөгч нь Батнасангийн Оюунгэрэл гэж 2020 оны 02 сарын 05-нд бичүүлсэн байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэхээр ганцхан Б.ОЮУНГЭРЭЛ гэдэг эмэгтэй л юм ярьдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бус Б.Оюунгэрэлийн эрх ашгийг хангах, тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэж байгаа нь харамсалтай. Нэг хүнд үйлчилдэг холбоо гэж байхгүй баймаар юм!!!

Т

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.