Монголд эмч нарын жилийн цалин ТАВАН МЯНГАН АМ ДОЛЛАР ч хүрэхгүй байна
Г.Золбаяр
Сэдэв, асуудал
/
2023-04-11

Эмч нар дундаасаа хамгийн өндөр цалинг дэлхийд мэс заслын эмч авдаг. Тэдний жилийн дундаж цалин 526 мянган долларт хүрдэг байна. Түүний дараа зүрхний эмч нар 459 мянган долларын цалингаар удаалдаг. Эмчийн цалин хамгийн өндөр улс нь Люксембург аж. 600 мянга гаруй хүн амтай тус улс ерөнхий эмч, мэргэжилтнүүддээ маш өндөр цалин олгодог. Жилийн цалин нь 378-352 мянган доллар. Харин Монголд эмч нарын жилийн цалин 5 мянган доллар ч хүрэхгүй байна. Энэ хэвээр байвал ирэх арван жилдээ бид эмчийн дутагдалд орох биз. Эмч, эмнэлгийн ажилчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй. Эмч нарын 42 хувь нь түрээсийн байранд, 35 хувь нь гэрт, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд, 17.5 хувь нь өөрийн орон сууцтай гэх судалгааг мэдээлж байсан.

Тэгвэл энэ удаад эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид өндөр цалин авч чаддаг эсэх талаар эмч нарын байр суурь болон албаны байр суурийг сурвалжлан хүргэж байна

Ихэнх улс оронд эмч бол өндөр цалинтай мэргэжлүүдийн тоонд ордог. Гэтэл манай улсын эмч нар өндөр цалин эсэх талаар  эмч нараас тодрууллаа.

No description available.

Орхон Түшээ Мөрөн ӨЭМТын хүний их эмч Х.Мөнхзул: Эмч нарын цалинг өндөр гэж боддог юм шиг байна лээ. Эмч нарын цалинг өндөр гэдэгтэй санал нийлэхгүй байна. Цалин бага, хангамж муу, байр болон орон сууцны хэрэглээ нь цалингаасаа өндөр байгаа учраас сүүлийн үед эмч, сувилагч нар гадаад оронлуу ажиллахаар явж байна.

No description available.

Орхон Түшээ Мөрөн ӨЭМТын хүний их эмч Н.Мөнхзул: Эмч нарын ачаалал ямар байдаг билээ. Гар дээр авдаг цалин хэд байгаа билээ. Монголд юмны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Эмч нарын цалин хамгийн бага байх гэж боддог. Зургаан жилийн хугацаанд суралцаж, суралчихаад ажлын байран дээр гарахаар ажлын ачаалал өндөр, авдаг цалин бага, амьдрах боломж маш хомс учраас эмч, ажилчид гадагшаа явж ажиллах нь ихэсч байна.

Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт хэчнээн эмч, ажилчид ажиллаж буй талаар Үндэсний статистикийн хорооны Бодлого Хамтын ажиллагааны тархаалтын хэлтсийн дарга Д.Баасангаас тодрууллаа.

No description available.

Монгол улсын хэмжээнд 12,970 их эмч ажиллаж байгаа бөгөөд 2021 оны судалгаагаар нэг эмчид 250-290 хүн ноогдож байна. 2020 оны судалгаатай харьцуулаад үзэхэд 4,3 хувиар буюу 500 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж буй өвчтөний хувьд 935 мянган үйлчлүүлэгч байна. Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бүх шатны 4952 байгууллага байна гэлээ.

Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт хэчнээн эмч, ажилчид ажилладаг болон цалингийн хэмжээ хэр байдаг талаар Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяагаас тодрууллаа.

No description available.

Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нэвтрээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа, оноо авах юм ч бас байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийг бол үйлдвэрчний байгууллага бол дэмжинэ. Гэхдээ дэмжихдээ цаг үе нь арай болоогүй байна гэж харж байна. Ерөнхийдөө гүйцэтгэлийн санхүүжүүлэлтийн нэг давуу тал нь өндөр өртөгтэй  тусламж үйлчилгээ гүйцэтгэж байгаа эмч, ажилчдын цалин бол харьцангуй өндөр байгаа. Энэ нь эрүүл мэндийн яамны харьяа том эмнэлгүүдийн эмч нарын цалин өндөр. Нийт массаар нь авч үзвэл эмч нарын цалин нэмэгдээгүй. Эрүүл мэндийн эмч, ажилчид хангалттай цалин авч чадахгүй байна. 5-30 хувиар зарим эмч нарын цалин нэмэгдсэн. Эмч ажилчдын суурь цалинг нэмэгдүүлэх шаардлагат. Эрүүл мэндийн салбар байтугай Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байна. Хөдөлмөрийн үнэлэмж бага учраас ажлын байраа орхих асуудал их байна. Үйлчлүүлэгчдийн дарамт их байна. Улсын төсөвт хөдөлмөр хангамжийг баталж өгөхийг тусгасан. 2024 оны төсвийн хүрээнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх иж бүрэн хувцсаар хангахыг тусгасан байгаа.

2021 оноос улсын болон хувийн эмнэлгүүд чанараар өрсөлдөж, гүйцэтгэлээр төсвөөс санхүүждэг болсон. Гэвч энэхүү шийдвэр нь сөрөг үр дагавартай байгаа учраас өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн.

Тэрээр "Гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаа эргэж харахгүй бол болохгүй байна. Хэвтэн эмчлүүлж, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, мэс засал хийгээд л байвал сайн юм шиг үүний төлөө эмнэлгүүд уралддаг боллоо. Амбулаторийн үйлчилгээ, нийгмийн эрүүл, мэнд анхан шатны үйлчилгээ байхгүй болсон гэдгээс эхлээд асуудал их байна. Тиймээс бид судалж байгаа, Сангийн сайдтай явж байгаа. Тарифын өөрчлөлт хийнэ. Ингэж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх эмнэлгийн эмч нарын цалинг 30 хувиар нэмнэ гэж хэлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.