Ядуу иргэд АМЬДРАХЫН ТУЛД ЭД ЭРХТЭНЭЭ ХУДАЛДДАГ БОЛОХ ВИЙ!!!
Г.Золбаяр
Сэдэв, асуудал
/
2023-04-08

Аливаа улсын хөгжлийн гол үзүүлэлт нь иргэдийнх нь ажил эрхлэлтийн байдал. Гэвч хөдөлмөрийн насныхан АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ байна гэсэн судалгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан нь бий. Үндэсний статистикийн хорооны 2022 оны 11 сарын мэдээгээр манай улсын хоёр хүн тутмын НЭГ НЬ ЯДУУ буюу орлогүй, ажилгүй, халамжаар хоолож байна гэсэн тооцооллыг мэргэжлийн аргаар гаргасан байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “Дэлхий даяар мөрдөж буй тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд Засгийн газар ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОХ зорилтоосоо ухарахгүй” гэсэн амлалтыг өгч байв. Энэ тухай тэрбээр “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг давхарыг 80 хувьд хүргэнэ” хэмээн МАН-ын түүхт 30 дугаар их хурлын үеэр олон түмэнд хандаж хэлсэн. Тэгэхээр МАН-ын даргын хувьд ч тэр, Ерөнхий сайдын хувьд ч тэр ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХСАН бодол ямар ч гэсэн байдаг  аж. 2017 онд Донорын тухай хуулийг хэлэлцэж байхад үед УИХ-ын гишүүний хувьд  үг хэлэхдээ “Бид үг үсэг, цэг таслал бүрд анхаарах хэрэгтэй. Цаашдаа ЯДУУ ИРГЭД ЧИНЬ АМЬДРАХЫН ТУЛД ЭД ЭРХТЭНЭЭ ЗАРДАГ ийм жишиг рүү орох вий!” хэмээн анхааруулж билээ. Өнөөгийн Монгол улсын бодит байдал түүний хэлсэн жишиг рүү хөлбөрчих гээд байгааг анхаарвал зохилтой!

ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БУЮУ “УЛНЫХАН”

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нарын зүгээс ЯДУУРЛЫН ТАЛААР ийн ярив. Тэдний зүгээс “ҮСХ-ны мэдээллийг иш татаж хоёр хүн тутмын нэг ЯДУУ гэсэн судалгааг онцлов. Хөдөлмөр нийгийн хамгааллын яамны мэдээллээс үзвэл, Монгол Улсын нийт хүн амын 27,8 хувь буюу 903,4 мянган иргэн ядуу амьдарч байгаа аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар илтгэлдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрт 59,7 тэрбум төгрөг баталснаас 31.9 тэрбум төгрөгийг зарцуулж, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар уг хөтөлбөрт 43,6 мянган иргэнийг хамруулж, хэрэгжилт нь 53,4 хувийн үзүүлэлттэй гарчээ. Нийт 23,5 мянган ажлын байрыг шинээр бий болгосноос байнгын 4.8 хувь, түр 14.5 хувь, цагийн 4.2 мянган ажлын байрыг бий болгосон гэжээ. 2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч энэхүү зардал нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байгаа аж. Түүнчлэн 2012 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо 555.5 мянгаас 2.5 сая болж 4.6 дахин нэмэгджээ. Хэдийгээр үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж орсон гэж тайлбарладаг боловч нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авч буй иргэний тоо 3.5 дахин, үүн дотор нийгмийн халамжийн тэтгэмж авч буй иргэний тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авч байгаа иргэний тоо 21.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагч 3.2-8.89 дахин нэмэгдээд байгаа аж. Нэн ядуу амьдарч байгаа 26 мянган өрхийг тэд УЛНЫХАН гэж ярьдаг.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ХЭРЭХН ДЭМЖИЖ БАЙНА ВЭ?

2023 оны төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 90.4 тэрбум төгрөгийн төсвийн санал өгснийг дурдаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөтөлбөрийг цаашид тухайн орон нутгийн онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бэлэн байдлын үнэлгээ хийх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон бага хүүтэй зээл олгохын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн e-job платформ нэвтрүүлнэ гэж байлаа. Тус яамны нийт санхүүжилтийн 80 хувь нь халамжид 20 хувь нь хөдөлмөрт зарцуулагдаж байна.

2023 онд 50 мянган хүнд ур чадварын үнэлгээ хийж хувийн төлөвлөгөө гаргаж өгнө. 1400 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчид 20 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Үр дүнд нь 3500 орчим ажлын байр бий болно гэв. 5000 залуучуудыг ур чадварын сургалтад хамруулж зөв оролцоо зөөлөн ур чадвар олгоно. 80 хувь нь үр дүнд хүрч ажлын байр, орлоготой болсон. МСҮТ, Их дээд сургуультай урьдчилан гэрээ байгуулж 5500 гаруй төгсөгчийг ажлын байраар хангаж цалингийн дэмжлэгийг ААН-д үзүүлнэ гэх зэргээр АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИЖ, халамж өгөх, мөнгө тараах хөтөлбөрүүдийг боловсруулжээ.

БНХАУ НҮБ-ын “Тогтвротой хөгжлийн зорилтыг хангаж төлөвлөсөн хугацаанаасаа 10 жилийн өмнө ЯДУУ ИРГЭДЭЭ АЖИЛ, ОРЛОГОТОЙ” болгож чадсан байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН МӨНГӨ ХААШАА ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГ вэ гэдэг асуулт гарч ирнэ. Сүүлийн найман жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж төсвөөс мөнгө суулгаж байгаа ч иргэд ажилтай болохгүй, ажил хийх дургүй байна гэдгийг сайд асан Д.Сарангэрэл онцолсон удаатай. Тэгэхээр төрийн бодлого ХАЛАМЖААС ХАЛАМЖ РУУ чиглэж байна гэсэн үг юм!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.