Б.Нарантуяа даргаа ТӨСВИЙН мөнгийг Гадаадаас ирсэн зочдын УНАА, ХООЛОНД урсгахаа хэзээ зогсоох вэ?
Сэдэв, асуудал
/
2023-05-13
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Б Нарантуяа захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/11 тоот тушаалаар Бүгд найрамдах Турк Улсаас ирэх зочин профессорын ажлын байрны сургалтын удирдамж, хөтөлбөрийг нэгдүгээр, төсвийг хоёрдугаар хавсралтаар баталж, Сургалтанд шаардагадах зардлыг холбогдох зардлаас гаргахыг Ахлах нягтлан бодогч Б.Очир, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүү, удирдлагын алба Л.Оюунчимэг-д тус тус даалгажээ.
No description available.

Ажлын байрны сургалт нь Нугасны мэдрэлийн ёзоор тайрах мэс засал, хүүхдийн зүрхний мэс заслын багийг сургах, чадавхжуулах зорилгоор ажлын байрны сургалт орох зорилготой бөгөөд уг сургалт нь 2023 оны 03 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Бүгд найрамдах Турк улс Профессор Сертак Чичек, Профессор Туфан нар удирдан явуулжээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн дугаар А/11 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

No description available.

Бүгд найрамдах Турк Улсаас ирэх зочин профессорын ажлын байрны сургалтын хөтөлбөрт

2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 07:20 минутанд  Бүгд найрамдах Турк улс Профессор Сертак Чичек, Профессор Туфан нарыг Ш.Солонго Чингис Хаан ОУНО-ны буудал дээрээс угтан авч “Туушин” зочид буудалд байрласан юм.

Уг сургалт нь таван өдрийн турш Интеарактив танхимын сургалт болон эмнэлэгтэй танилцаж, үзлэг оншилгоо хийж, зүрхний гажигтай болон мэдрэлийн мэс засал шаардлагатай эмчлүүлэгчид гэх мэтээр Монгол улсын эмч нарт мэдээлэл өгчээ.

No description available.

Ажлын байрны сургалтын нийт төсөвт 3,700,000 төгрөг.  Үүнд

 

  • Автомашины түрээс 750,000 төгрөг
  • Хоол 1,600,000 төгрөг
  • Суралтанд оролцогчдын өдрийн хоол 1,200,000 төгрөг
  • Бичиг хэрэг 150,000 төгрөг тус тус зарцуулагджээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны 0,3 дугаар 10-ний өдрийн дугаар А/11 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

No description available.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны 0,3 дугаар 10-ний өдрийн дугаар А/11 тоот тушаалын хавсралт дутуу бичигдэж илүү зардал гаргасан байх гэх хардлага төрүүлээд байна. Учир нь Бүгд найрамдах Турк улс Профессор Сертак Чичек, Профессор Туфан нар хаана байрласан гэх нь тодорхойгүй байна.

Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар телегчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, хэдэн эмч сувилагчдын нэр барьж төсвийн мөнгө зарлагадсан байна. Терийн хэмнэлтийн тухай хуульд 15.2.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

No description available.

Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1,3 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, уйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хулээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ гм)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан байхад хуулийг гууль болгож буй нь хэрээс хэтэрсэн хэрэг байлгүй дээ.

No description available.

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ болон Засгийн газрын 43-р тогтоолыг тус тус зөрчиж гаднаас ирсэн зочдыг тэргүүндээ залмааргүй байна Ч.НАРАНТУЯА даргаа!!!

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.69.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.