Халхголын МАЛЧИД ТҮЙМЭРТ зутарч байхад М.БАДАМСҮРЭН дарга 24 саяар МЭССЭЖ ҮЙЛЧИЛГЭЭ авах тендер зарлажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-19

Гал усны гашуун зовлонг хэн ч таашгүй. Дорнод аймгийн ХАЛХГОЛ сумын нутагт гал түймрийн аюул дэгдсэний улмаас тус сумын малчил мал, эд хөрөнгө, өрх гэрээ галд алдав. Тэдэнд туслахаар Улаанбаатар хотоос тусламжийн баг зорив.  Гэтэл орон нутгийн Засаг захиргаа үүнд ямар нэгэн тусламж дэмжлэг өгч, анхаарал хандуулахгүй байгаа нь харамсалтай. Орон нутгийн төсвийн хөрөнгийг хэрэггүй, шаардлаггүй зүйлд зарцуулж байна.

Тухайлбал, орон нутгийн төсвийн 24 сая төгрөгийг  цаг үеийн шинж чанартай сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд хүргэх “МАSS MESSAGE” үйлчилгээг нэвтрүүлэх тендер зарлажээ!! М.Бадамсүрэн даргаа! Халхгол сумын иргэд, малчид чинь гал түймрийн сэрэмжлүүлэг мэдээгээ авч чадаагүйн улмаас ийнхүү галд өртөж орон гэр, мал хуйгаараа хохирлоо. Та бүхний зарласан тендер цаг үеэ олсонгүй, үр ашиггүй, үрэлгэн зарцуулалт болсон учир уг тендерээ цуцалж төсвөлсөн мөнгөөр айлуулад хувцас хунар, малын өвч тэжээл авч өгвөл илүү тустай үйл болно шүү дээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.